Menu
Мэдээний төрөл
Видео бичлэг [8]
Дуу хөгжим [0]
Алдартнууд [14]
Програм хангамж [1]
Бусад [3]
Түүх дурсгалууд [5]
Таалагдаж байна уу
Шинэ сайт маань таалагдаж байна уу?
Total of answers: 89
Статистик

Манай сүлжээнд: 1
Зочин: 1
Гишүүн: 0
Хамгийн их үзсэн
[2011-04-28]
Монгол Улсын Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Чинзориг
[2011-05-03]
Монгол улсын Төрийн шагналт зохиолч Ш.Гаадамба
[2011-05-30]
Хулжийн цэнхэр гол
[2011-04-29]
Хульжийн халуун рашаан
[2011-04-29]
Ёл хад
[2011-04-28]
ҮНЭМЛЭХҮЙ ШИЛДЭГ МОГОДЫН АЙРАГ
Сэтгэгдэл бичигч

Нэр: Guest
Сэтгэгдэл:
Login form


Могод сум

1931 оны засаг захиргааны шинэ зохион байгуулалтаар байгуулагдсан , нутаг нь 1820км2 сумын төв нь  Булган хотоос  131 км  Улаанбаатар хотоос 340 км зайд оршдог. Нутаг дэвсгэр нь уулын хар шороон хөрс бүхий дундаж өндөр уулс , уулс хоорондын хөндий зонхиолдог. Баян ,Могод , Жаргалант , Түлээ, Дулаан хар зэрэг уултай. Их ,бага Тогоо хэмээх сөнөсөн Галт уул буй. Сумын нутгаар Орхон , Баянгол , Хульж , Бумбат,Жаргалант, Уртын голууд урсах бөгөөд Хульж зэрэг халуун , хүйтэн  рашаантай эх газрын эрс тэс уур амьсгалтай 1-р сарын дундаж 20-с 7-р сарын дундаж 18-с жилд  дунджаар 200-300 мм тунадас унадаг. Барилгын чулуу өнгөт  төмөрлөгийн  хүдэр зэргийн илэрцтэй. Буга бор гөрөөс, чоно, туулай гэх мэт  ан амьтан тоодог , хун , тогоруу, галуу зэрэг жигүүртэн шувуудтай , шинэс хуш гачуур хусан ойтой. Бутлаг өвслөг ургамалтай газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд багтдаг. 1967 оны 1-р сард 8-н балл хүчтэй газар хөдлөлт болсноос Түлээ уулнаас Хулжийн гол хүртэл 20 км газар хагарч гүнзгий ан цав гарсан юм. V-VI зууны үед манай нутагт оршиж байсан Орхоны Түрэг улсын дурсгал Их асгатын 2-н чулуу нь алба татвар хураагч Алтан тамгат цолтой түшмэлийн дурсгалд зориулж босгосон хөшөө юм. Түүнд Орхон –Енисеин түрэг бичээс буй. 17-р зуунд Халх ойрдын байлдаан болсон Шивээт өндөр хэмээх домогт уул тус сумын нутагт байдаг. 1691 онд Халхын Түшээт ханы хошуунд харъялагдаж байгаад 1912 оноос Сундуй гүний 1924 оноос Богд хан уулын аймгийн Авзага хайрхан уулын , 1931 онд Архангай аймгийн харъяанд МОГОД сум болжээ. 1938 онд Булган аймаг байгуулагдахад түүнд харъялагдах болжээ. Барон-Унгерныг барьж ЗХУ-д тушаасан тус хошууны ноён алдарт Сундуй гүн Монголын анхны Нисгэгч Монгол улсын баатар Ч.Шагдарсүрэн , Хөдөлмөрийн баатар Ж.Баасан ,Ж.Дагва , Төр нийгмийн зүтгэлтэн А.Данзан Л.Энэбиш Д.Цэдэн С.Гүндэнбал Ц.Цэнгэл Н.Содномдорж , Ардын жүжигчин Н.Цэгмид , Төрийн шагналт Ц.Чинзориг , Төрийн шагналт эрдэмтэн зохиолч Ш.Гаадамба , Доктор Ц.Цэвээн Ш.Даариймаа нарын зэрэг алдар гавъяатан төрөн гарчээ. 2007  оны байдлаар 5-н баг 743 өрх 2654 –н хүн амтай . 187551(тэмээ 0 ,адуу 18662 , үхэр 9718 , хонь 105915 ,ямаа 53356

) мал тоолуулсан. Тус сум сургууль хүн   ,   малын эмнэлэг банкны салбар холбоо , ШТС , СТӨ, номын сан зэрэг төрийн байгуулагуудтай.

 

Сайтын нас
Сайт маань нээгдээд
Нийт хандалт

Цаг

Дагаад дуулаарай


Цаг агаар
Зурхай
Могод сум

Хайлт
Календарь
«  4 сар 2024  »
SuMoTuWeThFrSa
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Архив
Site friends
  • Create a free website
  • Online Desktop
  • Free Online Games
  • Video Tutorials
  • All HTML Tags
  • Browser Kits
  • Copyright MyCorp © 2024
    Website builderuCoz