Menu
Мэдээний төрөл
Видео бичлэг [8]
Дуу хөгжим [0]
Алдартнууд [14]
Програм хангамж [1]
Бусад [3]
Түүх дурсгалууд [5]
Таалагдаж байна уу
Шинэ сайт маань таалагдаж байна уу?
Total of answers: 89
Статистик

Манай сүлжээнд: 1
Зочин: 1
Гишүүн: 0
Хамгийн их үзсэн
[2011-04-28]
Монгол Улсын Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Чинзориг
[2011-05-03]
Монгол улсын Төрийн шагналт зохиолч Ш.Гаадамба
[2011-04-29]
Хульжийн халуун рашаан
[2011-05-30]
Хулжийн цэнхэр гол
[2011-04-29]
Ёл хад
[2011-04-28]
ҮНЭМЛЭХҮЙ ШИЛДЭГ МОГОДЫН АЙРАГ
Сэтгэгдэл бичигч

Нэр: Guest
Сэтгэгдэл:
Login form
Main » 2011 » 5 сар » 3 » Монгол улсын Төрийн шагналт зохиолч Ш.Гаадамба
12:21 PM
Монгол улсын Төрийн шагналт зохиолч Ш.Гаадамба

Шанжмятавын Гаадамба нь 1924 онд Булган аймгийн Могод суманд төржээ. 1937 онд Авзагын хүрээний дэргэдэх тэнхим , дараа нь Булган аймгийн төвийн 7 жилийн дунд сургууль дүүргэн Багшийн сургуульд орж бага ангийн багш болжээ. Говь Хангайд багшилж байсаар байгаад 1949 онд МУИС-н хэл уран зохиолын ангид орж 1952 онд төгсжээ. 1952 оноос МУИС-д багш ,тэнхмийн эрхлэгч 1970-1973 онд мэргэжлийн зохиолч 1978-1991 онд Сурган хүмүүжүүлэх хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, арга зүйч, 1991 оноос Монголын үндэсний чөлөөт зохиолчдын холбооны тэргүүнээр ажиллаж байв. 1958 онд Монголын нууц товчоо бол XIII-зууны Монголын уран зохиолын дурсгалт бичиг мөн  сэдвээр хэл бичгийн ухааны дэд эрдэмтэн ,1992 онд Монголын нууц товчооны худам монгол бичгийн сийрүүлэг эх тайлбар бүтээлээрээ шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ. Монголын нууц товчоог олон жил судалж Нууц товчооны нууцаас , Нууц товчоог сэргээн сийрүүлэн тайлбар Монголын нууц товчоо судлалын зарим асуудал зэрэг бүтээлээрээ 1990 онд Монгол улсын төрийн шагнал хүртжээ. Утга зохиолын онолын товч  , Монгол ардын аман зохиолын дээж бичиг (Д.Цэрэнсодномын хамт ) Ардыг аман зохиолын сурах бичиг (Х.Сампилдэндэвийн хамт) зохиожээ. Аристотелийн Туурвил зүй , Г.Э.Лессингийн Лаокоон , Жанни Родари , Чиполлинод учирсан явдал , Салтыков Щедрины үлгэр өгүүллэгүүд , Иво-Андричийн Дрина голын гүүр зэрэг дэлхийн сонгодогбүтээлүүдийг орчуулжээ. Элбэг дээл , Багын явдал , Намрын нахиа, Хөдөө талын баясгалан , зэрэг уран зохиолын ном туурвисан. Түүний амьдрал үйл ажиллагаа тийм ч дардан байсангүй . МАХН-н төв хорооны V бага хурал(1957 он)  Гаадамба чөлөөт утга зохиол хэмээх үзэлд автаж социалист рейлизмын аргыг хянахыг оролдсон хэмээн буруушаан тэмдэглэжээ. Тэр цагаас үзэл бодлын хувьд хачин хяхах болж   Чөдөр өвс гэдэг өгүүлэл бичсэнээр шалтаглан , 1970 оноос МУИС-н тэнхимийн эрхлэгчийн ажилаас халсан байна. Тэрээр Б.Ренчин , Ц.Дамдинсүрэн  , Ш.Лувсаншарав нарын их мэргэдийг залгамжилж гарч ирсэн нэрртэй сэтгэгч эрдэмтэн зохиолч мэргэн гүүш байв. Булган аймгийн Хишиг-өндөр сумын 10 жилийн дудн сургуулийг түүний нэрэмжит болгож бас нэрэмжит хэл бичгийн олимпиад явуулдаг уламжлалтай.

Category: Алдартнууд | Views: 4305 | Added by: batbold | Rating: 4.0/5
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Сайтын нас
Сайт маань нээгдээд
Нийт хандалт

Цаг

Дагаад дуулаарай


Цаг агаар
Зурхай
Могод сум

Хайлт
Календарь
«  5 сар 2011  »
SuMoTuWeThFrSa
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Архив
Site friends
  • Create a free website
  • Online Desktop
  • Free Online Games
  • Video Tutorials
  • All HTML Tags
  • Browser Kits
  • Copyright MyCorp © 2024
    Website builderuCoz