Menu |
|
|
Мэдээний төрөл |
|
|
Таалагдаж байна уу |
|
|
Статистик |
Манай сүлжээнд: 3 Зочин: 3 Гишүүн: 0 |
|
Хамгийн их үзсэн |
|
|
Сэтгэгдэл бичигч |
|
|
Login form |
|
|
|
Main » 2011 » 4 сар » 28 » Ажваагийн Данзан япон
7:16 PM Ажваагийн Данзан япон |
1987 онд Түшээт
хан аймгийн Дайчин вангийн хошуунд төрсөн. МОГОД сумын уугуул Баатад овогт
Ажваагийн ганц хүү болон мэндэлжээ. Бага наснаас сүм хийдэд шавьлан сууж
Төвдийн Лхас , Гүмбэн , Лавиран зэрэг олон газраар явж улмаар Далай лам ,
Ванчин Эрдэнэ нартай ойр дотно танилцаж байжээ. Тэрээр Төвдөд байхдаа шар
шувталж , Япон орныг зориод Токиогийн ойролцоо Иокогама хотноо суурьшин ангийн
арьс үсний пүүсийн эзэн хэмээн алдаршсан. Энэ үедээ япон төдийгүй хятад , төвд
англи хэлийг идэвхтэй сурч байжээ. Эхлээд өвөрмонголд дараа нь нутагтаа ирж тусгаар тогтгнолын
төлөө хөдөлгөөнд идэвхтэй оролцсон байна. Түүний үйл ажиллагаа Чин ван
Ханддоржтой няшт холбоотой байв. 1911 онд Монгол орон тусгаар тогтонолоо олж авсаны дараа шинэ тулгар улсынхаа тагнуулын
албанд хүчин зүтгэж байжээ. Хүрээнд хятад ,солонгос иргэдийн дүрээр тагнуул
хийж байсан японы тагнуулчдын үйл ажиллагааг илрүүлж 1916 онд Гадаад яамны сайд Б.Цэрэндоржийн
даалгавараар Японд тусгай ажлаар томилогдож байв. Нутаг буцааж ирээд нууц бүлэг
хувьсгалт байгууллагын үйл ажиллагаанд оролцож хувьсгалчдын харилцааны нууц
түлхүүр зохиоход гол үүрэг гүйцэтгэжээ. 1921 оны хувьсгалын дараа түүнийг МАН-н
төв хорооны дэд даргаагр сонгогдож байв.
Алс дорнодын хөдөлмөрчдийн их хуралд оролцож байв. В.И.Ленинтэй уулзсан түүхт
хүн. 1924 онд ЗОУ-д суух элчингээр томилогдож 1жил ажиллаад өөрийн
хүсэлтээр чөлөөлөгдөж байжээ. 1926-1928
онд Хятадын хэд хэдэн хотуудад харилцан туслах хоршооны төлөөлөгчөөр ажиллаж
байв. Түүнийг шинээр төрж буй хөрөнгөтний төлөөлөгч хэмээн үзэж 1928 онд
хятадаас дуудаж Судар бичгийн хүрээлэнд ажилуулсан байна. Энэ үедээ
Англи-Монгол хэлний толь , Монгол-Төвд-Япон хэлний харьцангуй толь зохиожээ.
Тэрээр Монгол орныг хөрөнглөг замаар хөгжүүлэх үзэл бодол байр суурь баримталж
байв. Түүнийг 1932 онд Японы тагнуул хэмээн хилч хэргээр баривчлан хэргээ
хүлээгээгүй учир сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хүчээр хэвтүүлэн эмнэлэгийн аргаар
хөнөөсөн байна. Ийнхүү өндөр боловсролтой юм үзэж нүд тайлсан зүтгэлтэн
Монголоо гэсээр өөрсдийнхнийхөө гарт амь үрэгджээ.
|
Category: Алдартнууд |
Views: 1386 |
Added by: batbold
| Rating: 0.0/0 |
|
|
Сайтын нас |
Сайт маань нээгдээд |
|
Нийт хандалт |
|
|
Цаг агаар |
|
|
Зурхай |
|
|
|
|
Могод сум |
|
|
Хайлт |
|
|
Календарь |
« 4 сар 2011 » | Su | Mo | Tu | We | Th | Fr | Sa | | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
|
|
Архив |
|
|
|