Menu
Мэдээний төрөл
Видео бичлэг [8]
Дуу хөгжим [0]
Алдартнууд [14]
Програм хангамж [1]
Бусад [3]
Түүх дурсгалууд [5]
Таалагдаж байна уу
Шинэ сайт маань таалагдаж байна уу?
Total of answers: 89
Статистик

Манай сүлжээнд: 1
Зочин: 1
Гишүүн: 0
Хамгийн их үзсэн
[2011-04-28]
Монгол Улсын Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Чинзориг
[2011-05-03]
Монгол улсын Төрийн шагналт зохиолч Ш.Гаадамба
[2011-04-29]
Хульжийн халуун рашаан
[2011-05-30]
Хулжийн цэнхэр гол
[2011-04-29]
Ёл хад
[2011-04-28]
ҮНЭМЛЭХҮЙ ШИЛДЭГ МОГОДЫН АЙРАГ
Сэтгэгдэл бичигч

Нэр: Guest
Сэтгэгдэл:
Login form
Main » Алдартнууд

Шанжмятавын Гаадамба нь 1924 онд Булган аймгийн Могод суманд төржээ. 1937 онд Авзагын хүрээний дэргэдэх тэнхим , дараа нь Булган аймгийн төвийн 7 жилийн дунд сургууль дүүргэн Багшийн сургуульд орж бага ангийн багш болжээ. Говь Хангайд багшилж байсаар байгаад 1949 онд МУИС-н хэл уран зохиолын ангид орж 1952 онд төгсжээ. 1952 оноос МУИС-д багш ,тэнхмийн эрхлэгч 1970-1973 онд мэргэжлийн зохиолч 1978-1991 онд Сурган хүмүүжүүлэх хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, арга зүйч, 1991 оноос Монголын үндэсний чөлөөт зохиолчдын холбооны тэргүүнээр ажиллаж байв. 1958 онд Монголын нууц товчоо бол XIII-зууны Монголын уран зохиолын дурсгалт бичиг мөн  сэдвээр хэл бичгийн ухааны дэд эрдэмтэн ,1992 онд Монголын нууц товчооны худам монгол бичгийн сийрүүлэг эх тайлбар бүтээлээрээ шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ. Монголын нууц товчоог олон жил судалж Нууц товчооны нууцаас , Нууц товчоог сэргээн сийрүүлэн тайлбар Монголын нууц товчоо судлалын зарим асуудал зэрэг бүтээлээрээ 1990 онд Монгол улсын төрийн шагнал хүртжээ. Утга зохиолын онолын товч  , Монгол ардын аман зохиолын дээж бичиг (Д.Цэрэнсодномын хамт ) Ардыг аман зохиолын сурах бичиг (Х.Сампилдэндэвийн хамт) зохиожээ. Аристотелийн Туурвил зүй , Г.Э.Лессингийн Лаокоон , Жанни Родари , Чиполлинод учирсан явдал , Салтыков Щедрины үлгэр өгүүллэгүүд , Иво-Андричийн Дрина голын гүүр зэрэг дэлхийн сонгодогбүтээлүүдийг орчуулжээ. Элбэг дээл , Багын явдал , Намрын нахиа, Хөдөө талын баясгалан , зэрэг уран зохиолын ном туурвисан. Түүний амьдрал үйл ажиллагаа тийм ч дардан байсангүй . МАХН-н төв хорооны V бага хурал(1957 он)  Гаадамба чөлөөт утга зохиол хэмээх үзэлд автаж социалист рейлизмын аргыг ... Дэлгэрэнгүй...

Category: Алдартнууд | Views: 4304 | Added by: batbold | Date: 2011-05-03 | Comments (0)

Энэбишийн Мөнх-Очир Улаанбаатар хотод 1970 оны 8 дугаар сарын 13-нд төрсөн, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Нийслэлийн 23 дугаар дунд сургуулийг 1988 о нд, Турк улсын Анкара хотын их сургуулийн Турк хэл судлалын төвийг 1993 онд, Зах зээл судлалын хүрээлэнг 1998 онд, "Санко” менежментийн коллежийг 1999 онд тус тус төгссөн. Англи, турк хэлтэй.
Нэртэй хүний зүстэй хүү

Түүний эцэг Л.Энэбиш Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн байсан бөгөөд олон түмэн Мөнх-Очирыг "нэртэй хүний зүстэй хүү” хэмээн хүндэлдэг. Э.Мөнх-Очир 1989 онд Хүүхэд, залуучуудын Соёлын төвд клубын эрхлэгчээр ажлын гараагаа эхэлснээс хойш тасралтгүй 20 шахам жил төр, олон нийтийн байгууллагад ажиллажээ. Тэрээр нийслэлийн томоохон дүүргийн нэг Баянзүрхийн Засаг даргын орлогч, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Аялал жуулчлалын хэлтсийн дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Улаанбаатар хотын ерөнхий менежерээр ажиллаж байгаад 2008 оны сонгуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдсон.
УИХ дахь Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн дарга, Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд харьяалагддаг.
... Дэлгэрэнгүй...

Category: Алдартнууд | Views: 1037 | Added by: batbold | Date: 2011-04-28 | Comments (0)

Монголын театрын ахмад зүтгэлтний нэг БНМАУ-ын ардын жүжигчин Н.Цэгмид 1910 онд БУЛГАН аймгийн МОГОД сумын нутагт болох Сайхан хулж гэдэг газар малчин ард Нямын гэрт төржээ. арван хэдэн настай жаалхүү ардын хувьсгалын ачаар сумын бага сургуульд орж суралцан төгсөөд Авзагын хошуу, Хамбын хүрээнд бичээчийн ажил хийж байжээ. тэр үед ардын нам засгийн бодлого хувьсгалт арга хэмжээний тухай олон түмэнд сурталчилан таниулах зорилгоор ухуулаг урлаг уран сайхны бригадтай хамт аймаг хошуудаар ажиллаж байв. авъяастан залуучуудаар бүрдэл болсон урлагийн энэ бригад нь ардын урлагт түшиглэн үлгэр магтаал хэлэх, дуулах хөгжимдөх ший гаргах зэргээр олон төрөл зүйлийг үзүүлдэг байв.Хар шар феодлын харгис дээрэнгүйлэл, шунахай ховдог шинж, завхай зайдан бузар явдал, ялзарч хоцорсон хуучин үзэл санааг хайр найргүй илрүүлэн шүүмжилсэн олон тооны жүжгийг орон нутагт тавьж сонирхуулж байсан байна. Энэ бүхэн Н.Цэгмидийн анхаарал сонирхолыг айхтар ихээр татаж байжээ. Төвөөс авзагын хушуунд очсон урлагийг бригадын хүмүүс "Саьъяа носн” гэдэг дуут жүжгийг орон нутгийн сайн дурын уран сайханчдад зааж сургахад Н.Цэгмид оролцож Ламъяа ламын рольд жүжиглэсэн нь ирээдүйн ардын жүжигчин болохын их үүсвэр байлаа.Дараа нь Н.Цэгмид Улаанбаатар хотын Санхүүгийн сургуульд шилжин ирж суралцахдаа сургуулийн дэргэдэх уран сайхны дугуйланд идэвхтэй оролцохын хамт төвийн үзвэрийн газруудад их явах болов. Энэ үе бол манай оронд үндсэний театр байгуулх бэлтгэл үе байсан учир мэргэжлийн боловсон хүчин шаардлагатай байла. ЗХУ-аас уригдан ирсэн уран сайхны мэргэжилтэн А.Ефреемов, найруулагч байсан Гомбожав, жүжигчин Ё.Шаравдоо нарын бүрэлдэхүүнтэй комисс хотын сургууль соёлын газруураад явж театрын зорилго бодлогыг тайлбарлан таниулж, театрт сайн дураараа орохыг хүсэгчдийг шалгаж байв. Тэр шалгалтаар санхүүгийн сургуулийн дэргэдэх уран сайхны дугуйлангаас Б.Жадамбаа, Н.Цэгмид нар шалгарчээ. Шалгалтанд тэнцсэн боловч мэргэжилтэй санхүүгийн мэргэжилтэн дутагдалтай байсан учраас Н.Цэгмидийг театр ... Дэлгэрэнгүй...
Category: Алдартнууд | Views: 1195 | Added by: batbold | Date: 2011-04-28 | Comments (1)

Түшээт хан аймгийн Баруун гүний хошуу буюу одоогын Булган аймгийн МОГОД сумын нутагт төржээ. Багадаа нутгийхаан хүрээний Жуд  дазанд шавидан сууж  төвд монгол бичиг , хөгжим сурч ,  зурах сийлэхэд авъяастай болжээ. 1930 1940-д оны эхээр бичиг үсгийг өөрийнхөө баг суманд хамгийн түрүүнд сурч бусаддаа багшилж зааж байжээ. 1932 онд Төв аймгийн Авзага сумын мал эмнэлэгийн анхны санитарч бага эмчээр ажиллаж хожим нь аймгийн мал эмнэлэгт очиж тэтгэвэрт гарталаа ажиллажээ. Жамц нь Булган нутагтаа уран Жамц гэж алдаршсан авъяаслаг гарын дүйтэй хүн байв. Тэрээр 1960 онд Чойжин Ламын сүм , Богд хаант орлны музейг сэргээн засварлахад тайзны чимэглэлийг голлон хийсэн байна. Карим уран зургийг сэргээсэн юм. Бүх ард түмний наадмуудад уран зураг сийлбэрээр тэргүүн байранд удаа дараалан орж алт мөнгөн медаль дипломаар шагнагдаж байв. Тэрээр” Шинэ хөдөө " хэмээх хөлөгт оньсон тоглоом урласан юм. Энэ нь ХАА –н олон салбарын амьдралыг сийлбэрээр хэрэг байв. Үүгээр 1972 онд бүх ард түмний спартикаадын уран бүтээлийн тэргүүн байр буюу алтан медал авчээ. Хүмүүсийн захилагаар зандан , дун , зэс , гууль , мөнгөөр хосолсон хөөрөг гаанс төрөл бүрийн чимэглэлтэй эдлэл олоныг урлаж байжээ. Мөн дэлгэмэл даавуун дээр тосон зураг , шигтэгмэл , зурмал  , сийлмэл , модон эдлэл , алт мөнгөн эдлэл зэргийг хийдэг байв. Ялангуяа түүний хилэн даавуун дээр тосон будгаар зурсан буга согоо , арслан , хос тогос зэрэг зурагнууд одоо ч гэсэн үр хүүхдүүд нь буюу нутгийн ах дүү нарт хадгалагдсаар байна. ... Дэлгэрэнгүй...

Category: Алдартнууд | Views: 927 | Added by: batbold | Date: 2011-04-28 | Comments (0)

1946 онд Булган аймгийн МОГОД суманд төрсөн. 1954-1958 онд Могод сумын бага сургууль 1958-1963 онд Булган аймгийн 10н жилийн дунд сургууль 1963 -1968 онд Узбекийн нийслэл Ташкент хотын ХАА-н усжуулалт механикжуулалтын инженерийн дээд сургуулийг тус тус дүүргэсэн. Хөдөлмөрийн гараагаа Төв аймгийн Арадусын сургууль комбинатад инженер багш ХАА механикийн нормчлол шинжилгээний станцад секторын эрхлэгч МАХН-н төв хорооны нарийн бичгийн даргын туслах ШУА , ХААНЦЭШ хүрээлэнд  сукторын эрхлэгч , УААТТГЗ-т орлогч дарга , ерөнхий зохион бүтээгчээр ажиллаж байв. 1989 онд Москва хотноо Бүх холбоотын ХАА цахилгаанжуулатын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн аспирантурыг дүүргэж "Монгол улсын бэлчээрт салхины эрчим хүчийг ашиглаж , усжуулалтын ажлыг механикжуулах ” сэдвээр дэд  докторын зэрэг хамгаалсан "Хот айл ” компанийг байгуулан насан эцэслэтлээ үр бүтээлтэй ажиллаж байсан. ... Дэлгэрэнгүй...

Category: Алдартнууд | Views: 662 | Added by: batbold | Date: 2011-04-28 | Comments (0)

Category: Алдартнууд | Views: 855 | Added by: batbold | Date: 2011-04-28 | Comments (0)

1946 онд Булган аймгийн МОГОД суманд төрсөн. Бага дунд сургууль төгсөөд АУДС-ийг хүний их эмчмйн мэргэжилээр дүүргэсэн. Сургууль төгсөөд эмчээс гадна уран зохиолын ажлыг голлон эрхэлсэн. Москва хотноо М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль төгссөн. 1990 оноос хойш Булган аймаг Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газар ажиллаж П.Очирбатын Тэнгэрийн цаг хэмээх дуртгал бичих ажлыг эрхэлж байв. Цэнхэр хадаг ,  Мянган  хээ , Хульж нутгийн бүсгүй , Мянган хараацайн жигүүр , Миний ертөнц , Шанлал тайтгарал , Үүд хэн тогшив , Ямар азаар бид хоцрогдов  зэрэг шүлэг найраглал сэтгүүлчийн уран бүтээлийн ном Тань руу нүүж явна зохиол Ану хатан  , Өүлэн эх дуурийн цомнол ,Цогтын цагаан балгас хэмээх анхны теле дуурь бичсэн нэртэй яруу найрагч сэтгүүлч бүсгүй. ... Дэлгэрэнгүй...

Category: Алдартнууд | Views: 937 | Added by: batbold | Date: 2011-04-28 | Comments (0)

1950 онд Булган аймгийн МОГОД суманд төрсөн. 1968 онд Булган амйгийн төвийн 10-н жилийн дунд сургууль, 1972 онд МУИС-н төлөвлөгөөний эдийн засгийн ангийг тус тус төгссөн. ЗХУ ,АНУ, Тайланд ,Өмнөд Солонгос зэрэг улсад мэргэжил дээшлүүлж байсан. МУИС төгсөөд Булган аймгийн АДХГЗ-ны Төлөвлөгөөний коммист мэргэжилтэн , 1975-1992 онб аймгийн АДХ-йн гүйцэтгэх захиргааны орлогч , төлөвлөгөөний коммисын дарга, аймгийн гүйцэтгэх захиргааны дарга мөн АДХ-н тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байв. 1992 оны УИХ-ын анхны сонгуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Төсөв төрийн байгууллагын байнгын хорооны гишүүнээр ажиллаж , төсөв , банк, эдийн засгийн суурь хуулиудыг боловсруулах ажлын хэсэгт орж эрх зүйн шинэчлэл хийхэд идэвхтэй оролцсон. 1996-2000 онд УИХ-ын Тамгын газрын хяналт шалгалтын хэлтсийг толгойлж 2000-2005 онд Монгол улсын Үнэт цаасны хорооны даргаар ажиллаж байв. Эдүгээ бизнесийн салбарт хүчин зүтгэж  буй. Төр засгаас Алтан гадас одон , ардын хувьсгалын ойн медалиуд Санхүү эдийн засгийн тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнагдсан. ... Дэлгэрэнгүй...

Category: Алдартнууд | Views: 908 | Added by: batbold | Date: 2011-04-28 | Comments (0)

1950 онд Булган аймгийн МОГОД суманд төрсөн 1958-1968 онд 10-н жилийн дунд сургууль 1968-1973 онд Анагаах ухааны  дээд  сургуулийг  дүүргэж 1976 онд эх барих эмэгтэйчүүдийн мэргэжил дээшлүүлэх курс төгсжээ. 1973-1977 онд Булган аймгийн Хутаг-өндөр сумын эмнэлэгийн салбарын эрхлэгч  1973-1986 онд аймгийн нэгдсэн эмнэлэгийн эх барих эмэгтэйчүүдийн их эмчээр , 1986-1989 онд Хутаг-өндөр сумын эмнэлэгийн салбарын эрхлэгч 1989-1992 онд өлзийт хорооны нэгдсэн эмнэлэгийн ерөнхий их эмч, 1992-1998 онд МОГОД сумын их эмчийн салбарын эрхлэгчээр тус тус ажиллаж байв. Зөвхөн 1986-1996 оны хоорондох 10-н жилд 300 гаруй том жижиг хагалгаа хийж 500 шахам хүүхэд эх барьж эмчилгээний дэвшилтэд арга 3-г нэвтрүүлсэн нь үр дүнгээ өгчээ. Тэрбээр хүүхдийн тархины гэмтлийг эмчлэх хүйтэн жин , эмэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх ор хийж ашигласан байна. 1975 онд аймагтаа анх зүүний эмчилгээ нэвтрүүлэн тэр нь ардын эмчилгээний тасаг болон өргөжжээ. 1987 онд БНМАУ-ын эрүүлийг хамгаалах системийн ажил мэргэжлийн аварга болж байв. Төр засгаас МУЗН-н тэргүүний ажилтан , Эмнэлэгийн тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнагдаж  1998 онд Монгол улсын Хүний гавъяат Эмч цол хүртжээ. ... Дэлгэрэнгүй...

Category: Алдартнууд | Views: 673 | Added by: batbold | Date: 2011-04-28 | Comments (1)

Цэдэн-Ишийн Чинзориг нь 1955 онд Булган аймгийн МОГОД суманд төржээ. 1971 онд Булган аймгийн Могод сумын дунд сургууль, 1975 онд Улаанбаатар хотын багш нарыг бэлтгэх сургуулийг дуу хөгжмийн багш мэргэжилээр 1986 онд ЗХУ-н Уралийн хөгжмийн дээд сургуулийг хөгжмийн зохиолчийн мэргэжилээр тус тус төгсөж иржээ. Багшийн сургуулийн ангийн багш нь Төрийн хошой шагналт Ардын жүжигчин Н.Жанцанноров юм. Түүний анхны уран бүтээл нь Д.Содномдоржийн шүлгээр хийсэн "Учран золгохын ерөөл ” дуу юм. Энэ үеэс бие даасан уран бүтээлээ туурвиж эхэлсэн бөгөөд 300 гаруй дуу , найрал дуу,400 гаруй цөөхөл болон найрал хөгжим тайз дэлгэцийн бүтээл туурвисан. 1990 онд Илдэн уулын цуурай , оратори нь Азийн үилдэг бүтээлийн жагсаалтанд бичигдэж ЮНЕСКО-гийн алтан санд орсон байна. 1994 онл Дууны хорвоо дуу нь оны үилдэг бүтээлээр шалгарч Морин хуур уралдааны тэргүүн шагнал авсан. 1990 онд Монголын зохиолчдын эвлэлийн шагнал хүртжээ. 1996 онд Илдэн уулын цуурай , Тэмүүжин дуурь , Үүлэн цэнхэр хангай , Ус мөрөн олон чиг , Намрын дурсамж , Учран золгохын ерөөл , Зүүдний говь зэрэг бүтээлүүдээр Монгол Улсын Төрийн шагнал хүртэж байв. ... Дэлгэрэнгүй...
Category: Алдартнууд | Views: 4321 | Added by: batbold | Date: 2011-04-28 | Comments (3)

1 2 »
Сайтын нас
Сайт маань нээгдээд
Нийт хандалт

Цаг

Дагаад дуулаарай


Цаг агаар
Зурхай
Могод сум

Хайлт
Календарь
«  3 сар 2024  »
SuMoTuWeThFrSa
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Архив
Site friends
  • Create a free website
  • Online Desktop
  • Free Online Games
  • Video Tutorials
  • All HTML Tags
  • Browser Kits
  • Copyright MyCorp © 2024
    Website builderuCoz