Menu |
|
|
Мэдээний төрөл |
|
|
Таалагдаж байна уу |
|
|
Статистик |
Манай сүлжээнд: 3 Зочин: 3 Гишүүн: 0 |
|
Хамгийн их үзсэн |
|
|
Сэтгэгдэл бичигч |
|
|
Login form |
|
|
|
Main » 2011 » 4 сар » 28 » БНМАУ-ын баатар нисгэгч Ч.Шагдарсүрэн
7:34 PM БНМАУ-ын баатар нисгэгч Ч.Шагдарсүрэн |
Түшээт хан
аймгийн Бишрэлт гүний хошуу одоогын Булган аймгийн МОГОД суманд ард
Магсарын
анхдугаар хөвүүн болон төржээ. Амьдралын эрхээр 3-н настайдаа
Амгаланбаатар
хотноо амьдарч байсан Чоймболынд үрчлэгджээ. Тэрбээр өргөж авсан эцэг
эхийн гар
дээр өсөжөө. 1928 онд ХЗЭ-д илгээлтээр хэсэг залуусын хамт армийн нисэх
ангид
хувгарлагдан очжээ. Ингэснээрээ Монголын нисэхийн анхны моторчин
бага мэргэжилтэн улмаар механик
болсон байна. 1930 онд Төгсбуянтын хийд улаангомын хийдэд
үймээн дэгдэхэд тавигдсан үүргийг сайн биелүүлсэн учир
Цэргийн гавъяаны 1-р зэргийн одонгоор шагнагджээ. 1930-д оны эцсээр
ЗХУ-н
Оренбург хотын цэргийн техникийн сургуульд суралцан 1932 онд төгсөж
нисэгчийн
мэргэжил эзэмшижээ. Ингэж Монгол улсын ууган нисгэгч болов. Ингээд
зүүний алдаа
завхарлын улмаас гарсан лам ардын бослого гарахад байлдааны үүргээ
биелүүлж Улаанбаатар ,Архангай
,Хөвсгөл,Завхан,амйгийн нутгаар агаарын шинэ зам нээж 100 гаруй удаа
байлдааны
нислэг хийжээ. Ялангуяа Тариат ,Цэхүүрэй гол ,Бичгэнэ гол ,Булнай нуруу
зэрэг
газар байрласан босогчдын бүлгийг агаараас цохих байлдааны үүргийг
онцсайн
биелүүлжээ. 1933 онд Нисэхийн сургуулийн отрядын даргаар томилогдсон
байна.
1933 оны 6 сард "Р-5” онгоцоор Замын-үүд
хүртэл тусгай үүргийн анхны нислэгийг хийж агаарын шинэ зам нээсэн
байна. Мөн
оны 10-р сард Дорнод аймгийн Хуит сумаас хэсэг хүмүүс адуу хулгайлж хил
гаргахыг завдсаныг Р-1 онгоцоор агаараас тагнан илрүүлж дээрэмчдийг
баривчлан
дээд командлалаас өгсөн үүргийг онцсайн биелүүлжээ. Нисэхийн
сургуулийг байгуулж анхнй захирлаар
нь Ч.Шагдарсүрэн томилогдож байжээ. 1934 онд Ховд,Булган ,Цэцэг,Үеэнч
зэрэш
нутгаар үймээн дэгдээсэн Хасгийн ба шинжааны дээрэмчдийг бут цохиход
5000 гаруй
км 31-н удаагийн нислэг үйлдэж тавигдсан үүргийг сайн биелүүлж Цэргийн
гавъяаны
2-р одонгоор шагнагджээ. Мөн К-5 Сталь-3 шинэ онгоц ирэхэд анхны
нислэгийг
үйлдэж байжээ. 1936 онд Япончууд Тамсагбулагын чиглэлээр хүчтэй
довтолход
онцгой гавъяа байгуулж "Улсын эрхэм
нисгэгч” цол хүртэж байжээ. Байлдааны гавъяаны одонгоор 3-н удаа
шагнуулж ээ.
1936 оны 4 –р сарын 20-ний өдрийн тушаалаар түүнд бригад командлан
захирагч (хошууч генеральлтай дүйцэхүйц ) цол олгов. 1937 оны 8-р сард Монгол ардын
хувьсгалт цэргийн Нисэх хүчний хэрэг эрхлэх газрыг байгуулж
нисэх
хүчний анхны командлагчаар томилсон байна. Тэрбээр 1935 онд Улсын Бага
Хурлын
гишүүн ,МХЗЭ-ийн Төм хорооны бүгд хурлын гишүүнээр тус тус сонгогджээ.
Түүний
эхнэр Ичинхорлоо нь Монголын анхны эмэгтэй нисгэгч юм. Ч.Шагдарсүрэн нь
1937
онд хилс хэргээр баримчлагдан цаазлагдсан байна. Ч.Шагдарсүрэнийн
эх орон ард түмнийхээ өмнө
байгуулсан гавъяаг үнэлж 1965 онд Монгол Улсын Нисэх Хүчний 40-н жилийн
ойгоор БНМАУ-ын баатар цолоор нэхэн
шагнажээ. Монголын анхны НИСГЭГЧ зоригт шонхор байсан юм.
|
Category: Алдартнууд |
Views: 1922 |
Added by: batbold
| Rating: 0.0/0 |
|
|
Сайтын нас |
Сайт маань нээгдээд |
|
Нийт хандалт |
|
|
Цаг агаар |
|
|
Зурхай |
|
|
|
|
Могод сум |
|
|
Хайлт |
|
|
Календарь |
« 4 сар 2011 » | Su | Mo | Tu | We | Th | Fr | Sa | | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
|
|
Архив |
|
|
|