Боржигон Баавай овогтой Цэгмэдийн Цэнгэл нь 1958 онд Булган
аймгийн Могод сумын Загаст гэдэг газар төржээ. ОХУ-ын Уралын Политехникийн дээд
сургууль, улс төрийн академи төгссөн. Техникийн шинжлэх ухааны дэд
доктор,
Гавкъяа шагнал: Алтан гадас одон, ойн мядалиуд болон салбарын тэргүүн,
Монгол улсын манлай уяач.
Одоо хаана юу хийж байгаа: УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам
тээвэр аялал жуулчлалын сайд хийж байна.
Хэдэн оноос эхэлж морь уясан: 1997 оноос эхлэн одоогийн манлай уяач
Нямдорж, Тод манлай уяач Д.Даваахүү, Д.Онон нартай хамт морь уяж байна.
Анхны айраг түрүү хүртсэн наадам, морь: Анхны "Их хурд"
наадамд хонгор морио түрүүлүүлсэн. Найз Лхүндэв надад Дорнод гаралтай шарга
халзан азарга, хар морь өгөв. Лхүндэв бидний морийг манлай уяач Нямдорж уяж
байлаа. Ялангуяа хонгор, хар морьдын уяа сайхан таарсан байлаа. Наадамчин олон
Лхүндэвийн хонгорыг яаж давхихыг нь үзэхсэн гэж яарч догдолж байсан юм.
Харамсалтай нь тэр наадмын их насны морьд будилж эхний 300 моринд хар морь
түрүүлж, Хонгор морь тугтай машины өмнө орж ирж байсныг наадамчин олон санаж
байгаа. Шарга азарга 9-д давхисан. 2000 оны улсын наадамд Төв аймгийн Жаргалант
гаралтай хээр морь 7-д, Дорноговийн Дэлгэрэхийн Г.Дамба гуайн унаган хээр морь
14-д давхиж улсын наадамд айрагдаж амжихгүй л байлаа. Ингээд 2000 онд Хэнтий
аймгийн Батширээт сумын Юүндэн гээч хүний саарал хязаалан үрээг авч 2001 онд
соёолон улсын наадамд 4-т давхиулсан юм.
Хамгийн сайн давхисан хүлэг: "Даян түмний эх" саарал азарга
2001 онд улсын наадамд 4-т, 2002 онд хавчиг соёолон азарга улсын наадамд
түрүүлж 2004-2005 оны Дүнжингарав өвлийн бүсийн наадам, Багануур-Бага Хэнтийн
хаврын бүсийн наадамд түрүүлсэн. Хэнтий аймгийн Чандаганы Цэвээний унаган
"Задгай" хээр морь 2006 онд соёолондоо Багануур-Бага Хэнтийн хаврын
бүсийн наадамд, Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн улсын наадам,
Хэнтий аймгийн Дархан сумын нутагт болсон зүүн бүсийн наадам, Хэнтий аймгийн 80
жилийн ойн наадамд завсаргүй 4 түрүүлээд байна. Дорнод гаралтай хар морь хурдан
байсан боловч 1999 оны улсын наадмын их насны будилсан морьдод түрүүлсэн. 2000
онд Булган аймгийн Хишиг-Өндөр суманд болсон "Алтан-туурт" хангай
бүсийн наадамд Партизан гаралтай хүрэн морь түрүүлж Жаргалант гаралтай хээр
морь 3-т давхиж шарга азарга 3-т давхисан. Шарга азарганд Төв аймгийн Борнуур
сумын алдарт уяач Жамбал гуайн адууны гүү, нутгийн гүүнүүд хураалгасан.
Унаган адуу: Булган аймгийн МОГОД сумын нутгийн адуутай.
Аав минь нутагтаа хурдан адуутай шонхор Цэгмэд гээч хүн байсан. Түүн дээр
Хэнтий аймгийн Батширээт, Чандаганаас хурдан адуу авч нийлүүлсэн.
|