Энэбишийн Мөнх-Очир Улаанбаатар хотод 1970 оны 8 дугаар сарын 13-нд
төрсөн, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Нийслэлийн 23 дугаар дунд
сургуулийг 1988 о
нд, Турк улсын Анкара хотын их сургуулийн Турк хэл
судлалын төвийг 1993 онд, Зах зээл судлалын хүрээлэнг 1998 онд, "Санко”
менежментийн коллежийг 1999 онд тус тус төгссөн. Англи, турк хэлтэй.
Нэртэй хүний зүстэй хүү
Түүний эцэг Л.Энэбиш Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн байсан
бөгөөд олон түмэн Мөнх-Очирыг "нэртэй хүний зүстэй хүү” хэмээн
хүндэлдэг. Э.Мөнх-Очир 1989 онд Хүүхэд, залуучуудын Соёлын төвд клубын
эрхлэгчээр ажлын гараагаа эхэлснээс хойш тасралтгүй 20 шахам жил төр,
олон нийтийн байгууллагад ажиллажээ. Тэрээр нийслэлийн томоохон
дүүргийн нэг Баянзүрхийн Засаг даргын орлогч, Улаанбаатар хотын
Захирагчийн ажлын албаны Аялал жуулчлалын хэлтсийн дарга, Баянзүрх
дүүргийн Засаг дарга, Улаанбаатар хотын ерөнхий менежерээр ажиллаж
байгаад 2008 оны сонгуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдсон. УИХ
дахь Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн дарга, Хууль зүйн болон Аюулгүй
байдал, гадаад бодлогын байнгын хороонд харьяалагддаг.
Төрийн залуу түшээ
Э.Мөнх-Очир ажилласан газар, салбар бүртээ шинийг заавал сэдэж, шинэ
соргог зүйлд мэдрэмжтэй ханддаг. Хийж бүтээсэн ажлаа бодит үр дүнгээр
заавал баталгаажуулдаг зантай. Энэ ч үүднээс түүнийг сонгосон
сонгогчид, Булган нутгийнхан нь төрийн залуу түшээгээс ихийг хүлээж
суугаа. Э.Мөнх-Очир Монголын буудлагын спортын холбооны ерөнхийлөгч,
Монголын үндэсний олимпийн хорооны удирдах зөвлөлийн гишүүн, "Спорт
бүхний төлөө” комиссын даргын сонгуультай. Тэрээр долдугаар ангиасаа
урт бууны төрлөөр хичээллэсэн, буудлагын спорт сонирхдог. Түүний
хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж Алтан гадас одон, Ардын хувьсгалын 80
жилийн ойн медаль, МАСЗХ-ны "Алтан од” медаль, МАХН-ын Хүндэт тэмдгээр
шагнажээ. Мөн Сангийн яам, Эрүүл мэндийн болон НХХЯ-ны тэргүүний
ажилтан, Боловсрол шинжлэх ухааны газрын Хүндэт тэмдэгтэй. Үндэсний
олимпийн хорооны "Алтан Од” одонтой.
|