1967-01-05-ны
өглөө Гринвичийн цагаар 00цаг 14 мин 41сек(орон нутгийн цагаар 08цаг 14 мин
41сек)-д Булган аймгийн Могод сумын нутагт j=48,1W l=102.9E Ml=7.8 MSK
шаталбараар I0=10 балл хүчтэй газар хөдлөлт болжээ[И. Балжиннямын Могодын газар
хөдлөлт ШУА мэдээ №3 1968]. Газар хөдлөх үеэр төвийн бүсэд онгоц юм уу машины
моторын чимээ шиг нүргэлсэн их дуу гарч гэрт байсан хувинтай ус цалгилж, нохой
хуцаж, үхэр мөөрч байжээ. [сейсмические районирование Улан-Батора с 75]. Газрын
гадаргууд үүссэн ан цав нь Халзангийн давааны баруун урд бэлээс эхлэн урагшаа
Түлээ уулын оройгоор давж, зүүн урагш эргэн Нурамтын бууц хүртэл бараг
уртрагийн дагуу хэсэг хэсэг тасралттайгаар 45 км хагарч доош дээшээ өргөгдөн
ивэрч, язарч далагнасан хагархайнууд үүссэний дотор Сархиагийн бэлд [зураг
3,42] 25-30м-ээс 250-300м хүртэл өргөн зурвасаар язарсан бүлэг хагархайнууд,
хосын хөтөлд зүүн жигүүр нь 0,6-0,7м өргөгдсөн 0,5-0,6м өргөн хагархай, Түлээ
уулын оройн зүүн жигүүр дээж өргөгдөн [зураг 3,43 основы с 71] 1,5-2,0м босоо
шилжилтүүд явагджээ. Мөн Түлээ, Халзан, Улаан-өндөр зэрэг ууланд нуралт үүсч,
Орхон гол, Өгий нуурын мөс хэд хэдэн газраар хагарч, Хулж голын хөндий, Бүрдийн
хоолойд үүссэн ан цаваас ус, нойтон шавар оргилон гарч мөсөн халиа 40км.кв
талбайг бүрхсэн байсан гэж Могодын газар хөдлөлтийн эвдрэлийн бүсэд хамгийн
түрүү очиж ажилласан. Судлаач И. Балжинням, Я. Нацаг-Юм нар тэмдэглэжээ. Газар
хөдлөлт, доргилт Монгол орны ихэнхи хэсэгт төдийгүй Байгалийг өмнөд хэсэгт
Иркутск хотод мэдэгдсэн байна. Макромэдээний үндсэн дээр зурагдсан изосейстийн
схем зургаас [основы рис 3.39 стр 68]. Д. Мөнхөө [1967-01сард болсон Могодын
газар хөдлөлтийн давталт ФМХ бүтээл 1972 N10-11 a 103-109] өгүүлэлдээ гол газар хөдлөлтийн дараа олон тооны давталт
болсныг 1967-01-05-наас 1968-01-05 хүртэл нэг жилийн хугацаанд үзжээ. Нийтдээ
2500 гаруй давталт газар хөдлөлт бүртгэгдсэнээс 200 гаруй нь хүнд мэдэгдэм
хүчтэй M>=3 болжээ. Анхны хүчтэй газар хөдлөлтөөс хойш 15
хоногийн дараа 01-20-нд j= 48,0N l=103.0E-д М=7,0 хүчтэй давталт (I0=8-9балл)
болсноос давталт газар хөдлөлтийн тоо дахин өссөн байна. Газар хөдлөлтийн
давтагдлын зураг.2 (ФМХ бүтээл N10-11стр 105)коэффициент g=0,42 байв. Давталт газар хөдлөлтийн төв
S=1914км.кв нутгийг хамарсан зураг.3 ( бүтээл N10-11). Могодын газар хөдлөлттэй
ойр сумын төвийн 50 шахам байшингаас 6 нь бүрмөсөн нурж, 14нь цаашид ашиглах
боломжгүй эвдэрч үндсэн хэсэгт нь их засвар хийх шаардлагатай болсон ба Булган
аймгийн Булган сум, Могод, Хишиг-Өндөр, Сайхан, Орхон сумд, Архангайн Цэцэрлэг
хот, Өлзийт, Өгийнуур, Хашаат, Төвширүүлэх зэрэг суурин газрын барилга байшинд
их, бага хэмжээний гэмтэл учирсан байна. Энэ газар хөдлөлтийн голомтын
механизмыг Г. Баяр [Могодын газар хөдлөлтийн голомтын механизм, ФМХ бүтээл
N9.1970.х/68-71/ зураг.2 ФМХ бүтээл N9.X71 дээр]-ээс үзэхэд Могодын газар
хөдлөлтийн голомтонд голлогч хүчдэл нь шахалтынх байсан бөгөөд, уул нуруудын
тэнхлэгт перпендекуляр чиглэлээр, тэлэлтийн хүчдэл уул нуруудын тэнхлэг дагуу
чиглэлтэй байрласан гэсэн дүгнэлт хийжээ.
|