1950 онд Булган
аймгийн МОГОД суманд төрсөн. 1968 онд Булган амйгийн төвийн 10-н жилийн дунд
сургууль, 1972 онд МУИС-н төлөвлөгөөний эдийн засгийн ангийг тус тус төгссөн.
ЗХУ ,АНУ, Тайланд ,Өмнөд Солонгос зэрэг улсад мэргэжил дээшлүүлж байсан. МУИС
төгсөөд Булган аймгийн АДХГЗ-ны Төлөвлөгөөний коммист мэргэжилтэн , 1975-1992
онб аймгийн АДХ-йн гүйцэтгэх захиргааны орлогч , төлөвлөгөөний коммисын дарга,
аймгийн гүйцэтгэх захиргааны дарга мөн АДХ-н тэргүүлэгчдийн даргаар ажиллаж
байв. 1992 оны УИХ-ын анхны сонгуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Төсөв
төрийн байгууллагын байнгын хорооны гишүүнээр ажиллаж , төсөв , банк, эдийн
засгийн суурь хуулиудыг боловсруулах ажлын хэсэгт орж эрх зүйн шинэчлэл хийхэд
идэвхтэй оролцсон. 1996-2000 онд УИХ-ын Тамгын газрын хяналт шалгалтын хэлтсийг
толгойлж 2000-2005 онд Монгол улсын Үнэт цаасны хорооны даргаар ажиллаж байв.
Эдүгээ бизнесийн салбарт хүчин зүтгэж
буй. Төр засгаас Алтан гадас одон , ардын хувьсгалын ойн медалиуд Санхүү
эдийн засгийн тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнагдсан.
|