Menu
Мэдээний төрөл
Видео бичлэг [8]
Дуу хөгжим [0]
Алдартнууд [14]
Програм хангамж [1]
Бусад [3]
Түүх дурсгалууд [5]
Таалагдаж байна уу
Шинэ сайт маань таалагдаж байна уу?
Total of answers: 89
Статистик

Манай сүлжээнд: 1
Зочин: 1
Гишүүн: 0
Хамгийн их үзсэн
[2011-04-28]
Монгол Улсын Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Чинзориг
[2011-05-03]
Монгол улсын Төрийн шагналт зохиолч Ш.Гаадамба
[2011-05-30]
Хулжийн цэнхэр гол
[2011-04-29]
Хульжийн халуун рашаан
[2011-04-29]
Ёл хад
[2011-04-28]
ҮНЭМЛЭХҮЙ ШИЛДЭГ МОГОДЫН АЙРАГ
Сэтгэгдэл бичигч

Нэр: Guest
Сэтгэгдэл:
Login form
Main » Entries archive
Монголын театрын ахмад зүтгэлтний нэг БНМАУ-ын ардын жүжигчин Н.Цэгмид 1910 онд БУЛГАН аймгийн МОГОД сумын нутагт болох Сайхан хулж гэдэг газар малчин ард Нямын гэрт төржээ. арван хэдэн настай жаалхүү ардын хувьсгалын ачаар сумын бага сургуульд орж суралцан төгсөөд Авзагын хошуу, Хамбын хүрээнд бичээчийн ажил хийж байжээ. тэр үед ардын нам засгийн бодлого хувьсгалт арга хэмжээний тухай олон түмэнд сурталчилан таниулах зорилгоор ухуулаг урлаг уран сайхны бригадтай хамт аймаг хошуудаар ажиллаж байв. авъяастан залуучуудаар бүрдэл болсон урлагийн энэ бригад нь ардын урлагт түшиглэн үлгэр магтаал хэлэх, дуулах хөгжимдөх ший гаргах зэргээр олон төрөл зүйлийг үзүүлдэг байв.Хар шар феодлын харгис дээрэнгүйлэл, шунахай ховдог шинж, завхай зайдан бузар явдал, ялзарч хоцорсон хуучин үзэл санааг хайр найргүй илрүүлэн шүүмжилсэн олон тооны жүжгийг орон нутагт тавьж сонирхуулж байсан байна. Энэ бүхэн Н.Цэгмидийн анхаарал сонирхолыг айхтар ихээр татаж байжээ. Төвөөс авзагын хушуунд очсон урлагийг бригадын хүмүүс "Саьъяа носн” гэдэг дуут жүжгийг орон нутгийн сайн дурын уран сайханчдад зааж сургахад Н.Цэгмид оролцож Ламъяа ламын рольд жүжиглэсэн нь ирээдүйн ардын жүжигчин болохын их үүсвэр байлаа.Дараа нь Н.Цэгмид Улаанбаатар хотын Санхүүгийн сургуульд шилжин ирж суралцахдаа сургуулийн дэргэдэх уран сайхны дугуйланд идэвхтэй оролцохын хамт төвийн үзвэрийн газруудад их явах болов. Энэ үе бол манай оронд үндсэний театр байгуулх бэлтгэл үе байсан учир мэргэжлийн боловсон хүчин шаардлагатай байла. ЗХУ-аас уригдан ирсэн уран сайхны мэргэжилтэн А.Ефреемов, найруулагч байсан Гомбожав, жүжигчин Ё.Шаравдоо нарын бүрэлдэхүүнтэй комисс хотын сургууль соёлын газруураад явж театрын зорилго бодлогыг тайлбарлан таниулж, театрт сайн дураараа орохыг хүсэгчдийг шалгаж байв. Тэр шалгалтаар санхүүгийн сургуулийн дэргэдэх уран сайхны дугуйлангаас Б.Жадамбаа, Н.Цэгмид нар шалгарчээ. Шалгалтанд тэнцсэн боловч мэргэжилтэй санхүүгийн мэргэжилтэн дутагдалтай байсан учраас Н.Цэгмидийг театр ... Дэлгэрэнгүй...
Category: Алдартнууд | Views: 1209 | Added by: batbold | Date: 2011-04-28 | Comments (1)

Түшээт хан аймгийн Баруун гүний хошуу буюу одоогын Булган аймгийн МОГОД сумын нутагт төржээ. Багадаа нутгийхаан хүрээний Жуд  дазанд шавидан сууж  төвд монгол бичиг , хөгжим сурч ,  зурах сийлэхэд авъяастай болжээ. 1930 1940-д оны эхээр бичиг үсгийг өөрийнхөө баг суманд хамгийн түрүүнд сурч бусаддаа багшилж зааж байжээ. 1932 онд Төв аймгийн Авзага сумын мал эмнэлэгийн анхны санитарч бага эмчээр ажиллаж хожим нь аймгийн мал эмнэлэгт очиж тэтгэвэрт гарталаа ажиллажээ. Жамц нь Булган нутагтаа уран Жамц гэж алдаршсан авъяаслаг гарын дүйтэй хүн байв. Тэрээр 1960 онд Чойжин Ламын сүм , Богд хаант орлны музейг сэргээн засварлахад тайзны чимэглэлийг голлон хийсэн байна. Карим уран зургийг сэргээсэн юм. Бүх ард түмний наадмуудад уран зураг сийлбэрээр тэргүүн байранд удаа дараалан орж алт мөнгөн медаль дипломаар шагнагдаж байв. Тэрээр” Шинэ хөдөө " хэмээх хөлөгт оньсон тоглоом урласан юм. Энэ нь ХАА –н олон салбарын амьдралыг сийлбэрээр хэрэг байв. Үүгээр 1972 онд бүх ард түмний спартикаадын уран бүтээлийн тэргүүн байр буюу алтан медал авчээ. Хүмүүсийн захилагаар зандан , дун , зэс , гууль , мөнгөөр хосолсон хөөрөг гаанс төрөл бүрийн чимэглэлтэй эдлэл олоныг урлаж байжээ. Мөн дэлгэмэл даавуун дээр тосон зураг , шигтэгмэл , зурмал  , сийлмэл , модон эдлэл , алт мөнгөн эдлэл зэргийг хийдэг байв. Ялангуяа түүний хилэн даавуун дээр тосон будгаар зурсан буга согоо , арслан , хос тогос зэрэг зурагнууд одоо ч гэсэн үр хүүхдүүд нь буюу нутгийн ах дүү нарт хадгалагдсаар байна. ... Дэлгэрэнгүй...

Category: Алдартнууд | Views: 937 | Added by: batbold | Date: 2011-04-28 | Comments (0)

1946 онд Булган аймгийн МОГОД суманд төрсөн. 1954-1958 онд Могод сумын бага сургууль 1958-1963 онд Булган аймгийн 10н жилийн дунд сургууль 1963 -1968 онд Узбекийн нийслэл Ташкент хотын ХАА-н усжуулалт механикжуулалтын инженерийн дээд сургуулийг тус тус дүүргэсэн. Хөдөлмөрийн гараагаа Төв аймгийн Арадусын сургууль комбинатад инженер багш ХАА механикийн нормчлол шинжилгээний станцад секторын эрхлэгч МАХН-н төв хорооны нарийн бичгийн даргын туслах ШУА , ХААНЦЭШ хүрээлэнд  сукторын эрхлэгч , УААТТГЗ-т орлогч дарга , ерөнхий зохион бүтээгчээр ажиллаж байв. 1989 онд Москва хотноо Бүх холбоотын ХАА цахилгаанжуулатын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн аспирантурыг дүүргэж "Монгол улсын бэлчээрт салхины эрчим хүчийг ашиглаж , усжуулалтын ажлыг механикжуулах ” сэдвээр дэд  докторын зэрэг хамгаалсан "Хот айл ” компанийг байгуулан насан эцэслэтлээ үр бүтээлтэй ажиллаж байсан. ... Дэлгэрэнгүй...

Category: Алдартнууд | Views: 670 | Added by: batbold | Date: 2011-04-28 | Comments (0)

Category: Алдартнууд | Views: 865 | Added by: batbold | Date: 2011-04-28 | Comments (0)

1926 он. Ардын хувьсгалын 5 жилийн ойн наадамд 640 бөх зодоглон   Могод сумын Гүрийн Дэндэв Даншигийн аварга Буянтогтохоор зургаа давж,

1928 он. Ардын хувьсгалын 7 жилийн ойн наадамд 1000 орчим бөх зодоглон Могод сумын бөх Гүрийн Дэндэв долоо давж заан цол,

1946 он. Ардын хувьсгалын 25 жилийн ойн наадамд 1024 бөх зодоглон  Могод сумын Луузангийн Нямжав Нисэхийн Төмөрбаатар гэдэг бөхөөр тав давж улам нэмэх начин цол,

1948 он. Ардын хувьсгалын 27 жилийн ойн наадамд 512 бөх зодоглон Б.Түвдэндорж аварга Архангайн Д. Махшир заанаар зургаа давж харилтгүй хүчит чимэг, Могод сумын Дамдингийн Шарав заан Худалдааны Дагва гэдэг бөхөөр тав давж бат суурьт чимэг,

1950 он. Ардын хувьсгалын 29 жилийн ойн наадамд 512 бөх зодоглон Сайхан сумын Бат-Очирын Жанчивдорж Архангайн Д.Самбуу арслангаар тав давж өсөх идэр залуу начин цол,  Могод сумын Равжаагийн Дэлэгпил Баянхонгорын Аюуш заан (арслан)-аар мөн тав давж өсөх идэр залуу начин цол, ... Дэлгэрэнгүй...

Category: Бусад | Views: 1434 | Added by: batbold | Date: 2011-04-28 | Comments (0)

1967-01-05-ны өглөө Гринвичийн цагаар 00цаг 14 мин 41сек(орон нутгийн цагаар 08цаг 14 мин 41сек)-д Булган аймгийн Могод сумын нутагт j=48,1W l=102.9E Ml=7.8 MSK шаталбараар I0=10 балл хүчтэй газар хөдлөлт болжээ[И. Балжиннямын Могодын газар хөдлөлт ШУА мэдээ №3 1968]. Газар хөдлөх үеэр төвийн бүсэд онгоц юм уу машины моторын чимээ шиг нүргэлсэн их дуу гарч гэрт байсан хувинтай ус цалгилж, нохой хуцаж, үхэр мөөрч байжээ. [сейсмические районирование Улан-Батора с 75]. Газрын гадаргууд үүссэн ан цав нь Халзангийн давааны баруун урд бэлээс эхлэн урагшаа Түлээ уулын оройгоор давж, зүүн урагш эргэн Нурамтын бууц хүртэл бараг уртрагийн дагуу хэсэг хэсэг тасралттайгаар 45 км хагарч доош дээшээ өргөгдөн ивэрч, язарч далагнасан хагархайнууд үүссэний дотор Сархиагийн бэлд [зураг 3,42] 25-30м-ээс 250-300м хүртэл өргөн зурвасаар язарсан бүлэг хагархайнууд, хосын хөтөлд зүүн жигүүр нь 0,6-0,7м өргөгдсөн 0,5-0,6м өргөн хагархай, Түлээ уулын оройн зүүн жигүүр дээж өргөгдөн [зураг 3,43 основы с 71] 1,5-2,0м босоо шилжилтүүд явагджээ. Мөн Түлээ, Халзан, Улаан-өндөр зэрэг ууланд нуралт үүсч, Орхон гол, Өгий нуурын мөс хэд хэдэн газраар хагарч, Хулж голын хөндий, Бүрдийн хоолойд үүссэн ан цаваас ус, нойтон шавар оргилон гарч мөсөн халиа 40км.кв талбайг бүрхсэн байсан гэж Могодын газар хөдлөлтийн эвдрэлийн бүсэд хамгийн түрүү очиж ажилласан. Судлаач И. Балжинням, Я. Нацаг-Юм нар тэмдэглэжээ. Газар хөдлөлт, доргилт Монгол орны ихэнхи хэсэгт төдийгүй Байгалийг өмнөд хэсэгт Иркутск хотод мэдэгдсэн байна. Макромэдээний үндсэн дээр зурагдсан изосейстийн схем зургаас [основы рис 3.39 стр 68]. Д. Мөнхөө [1967-01сард болсон Могодын газар хөдлөлтийн давталт ФМХ бүтээл 1972 N10-11 a 103-109] өгүүлэлдээ гол газар хөдлөлтийн дараа олон тооны давталт болсныг 1967-01-05-наас 1968-01-05 хүртэл нэг ... Дэлгэрэнгүй...

Category: Бусад | Views: 1429 | Added by: batbold | Date: 2011-04-28 | Comments (0)

Н.Содномдорж 1950 онд Булган аймгийн Могод суманд төрсөн. Эхнэр, 4

хүүхдийн хамт амьдардаг. Тэрээр 1968-1975 онд МУИС-ийн эдийн засгийн

салбарыг дүүргэж, 1969-1972 онд хугацаат цэргийн алба хааж, 1986-1988 онд

МУИС-ийн аспирантур төгсч, 1998 онд АНУ-ын Юта мужийн улсын коллежийн

удирдах ажилтны дээд курс, 1995-1998 онд Данийн "Модуль I-III” арга зүйч багшийн

сургалт тус тус төгссөн. Эдийн засгийн ухааны (хөдөлмөрийн эдийн засгийн)

доктор, профессор, Хүмүүнлэгийн ухааны академийн академич, Чингис хааны

Дэлхийн академийн академич.

Н.Содномдорж 1975-1993 онд МУИС-д багш, ЭЗХ-ийн орлогч захирал, МУИС-

ийн эрдэм шинжилгээ, аспирантурын эрхлэгч, 1993-2000 онд МҮЭ-үүдийн

холбооны дэргэдэх Хөдөлмөрийн дээд сургуулийг байгуулалцаж, захирлаар нь

ажилласан. 2000-2004 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажилласан.

1992-1996 онд Монгол улсын Хөдөлмөрийн яам, Монгол улсын хүн амын

бодлого, Хөдөлмөрийн яамны сайдын зөвлөлийн гишүүн, 1998-2000 онд ЭМНХЯ-

ны хөдөлмөрийн ерөнхий зөвлөх, 2000-2004 онд Нийгмийн хамгаалал,

хөдөлмөрийн яамны сайдын зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллаж байсан.

Тэрээр "Ажиллах хүчний өргөтгөсөн нөхөн үйлдвэрлэл, төлөвлөлт” (1984),

"Монгол улсын төлөвлөгөөт хөгжил” (1985), "Монгол улсын хөдөлмөрийн нөөцийн ... Дэлгэрэнгүй...

Views: 2148 | Added by: batbold | Date: 2011-04-28 | Comments (0)

1946 онд Булган аймгийн МОГОД суманд төрсөн. Бага дунд сургууль төгсөөд АУДС-ийг хүний их эмчмйн мэргэжилээр дүүргэсэн. Сургууль төгсөөд эмчээс гадна уран зохиолын ажлыг голлон эрхэлсэн. Москва хотноо М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль төгссөн. 1990 оноос хойш Булган аймаг Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газар ажиллаж П.Очирбатын Тэнгэрийн цаг хэмээх дуртгал бичих ажлыг эрхэлж байв. Цэнхэр хадаг ,  Мянган  хээ , Хульж нутгийн бүсгүй , Мянган хараацайн жигүүр , Миний ертөнц , Шанлал тайтгарал , Үүд хэн тогшив , Ямар азаар бид хоцрогдов  зэрэг шүлэг найраглал сэтгүүлчийн уран бүтээлийн ном Тань руу нүүж явна зохиол Ану хатан  , Өүлэн эх дуурийн цомнол ,Цогтын цагаан балгас хэмээх анхны теле дуурь бичсэн нэртэй яруу найрагч сэтгүүлч бүсгүй. ... Дэлгэрэнгүй...

Category: Алдартнууд | Views: 948 | Added by: batbold | Date: 2011-04-28 | Comments (0)
















Олонд цуутай Сайханы айрагтай  эн зэрэгцэн Могод сумын айраг шагшигдах болсон билэээ. Энэ бол амталж уусан хүмүүс ам дамжуулан ярьдгаас эхлээд албан ёсоор үнэлэгдсэн баримтуудаас та бүхэнд заримыг нь дурдъя. Наяад оны эхээр 3 удаа улсын чанарын алтан медаль авч байсан бол үед уламжлал болон явагдаж хэвшсэн "Намрын ногоон өдрүүд”, "Эрүүл хүнс”., "Хангайн бүсийн түншлэл” нэгдсэн арга хэмжээ, үзэсгэлэн худалдаанд 4 удаа жил дараалан амжилттай оролцож  "Орон нутгийн шилдэг брэнд бүтээгдэхүүн”, "Хангайн бүсийн шилдэг брэнд”, "Шилдэг оролцогч байгууллага” гэсэн цом, өргөмжлөл мөнгөн шагнал авч байсан бол энэ онд "Үнэмлэхүй шилдэг брэнд бүтээгдэхүүн” батламж авлаа. Энэ алдар хүндийг Могодын айраг 3 жилийн хугацаанд баталгаатай хадгалагдах ажээ.
... Дэлгэрэнгүй...
Category: Бусад | Views: 2265 | Added by: batbold | Date: 2011-04-28 | Comments (0)

Category: Видео бичлэг | Views: 618 | Added by: batbold | Date: 2011-04-28 | Comments (0)

« 1 2 3 4 »
Сайтын нас
Сайт маань нээгдээд
Нийт хандалт

Цаг

Дагаад дуулаарай


Цаг агаар
Зурхай
Могод сум

Хайлт
Календарь
«  5 сар 2024  »
SuMoTuWeThFrSa
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Архив
Site friends
  • Create a free website
  • Online Desktop
  • Free Online Games
  • Video Tutorials
  • All HTML Tags
  • Browser Kits
  • Copyright MyCorp © 2024
    Website builderuCoz