Menu
Мэдээний төрөл
Видео бичлэг [8]
Дуу хөгжим [0]
Алдартнууд [14]
Програм хангамж [1]
Бусад [3]
Түүх дурсгалууд [5]
Таалагдаж байна уу
Шинэ сайт маань таалагдаж байна уу?
Total of answers: 89
Статистик

Манай сүлжээнд: 1
Зочин: 1
Гишүүн: 0
Хамгийн их үзсэн
[2011-04-28]
Монгол Улсын Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Чинзориг
[2011-05-03]
Монгол улсын Төрийн шагналт зохиолч Ш.Гаадамба
[2011-05-30]
Хулжийн цэнхэр гол
[2011-04-29]
Хульжийн халуун рашаан
[2011-04-29]
Ёл хад
[2011-04-28]
ҮНЭМЛЭХҮЙ ШИЛДЭГ МОГОДЫН АЙРАГ
Сэтгэгдэл бичигч

Нэр: Guest
Сэтгэгдэл:
Login form
Main » Entries archive

1950 онд Булган аймгийн МОГОД суманд төрсөн. 1968 онд Булган амйгийн төвийн 10-н жилийн дунд сургууль, 1972 онд МУИС-н төлөвлөгөөний эдийн засгийн ангийг тус тус төгссөн. ЗХУ ,АНУ, Тайланд ,Өмнөд Солонгос зэрэг улсад мэргэжил дээшлүүлж байсан. МУИС төгсөөд Булган аймгийн АДХГЗ-ны Төлөвлөгөөний коммист мэргэжилтэн , 1975-1992 онб аймгийн АДХ-йн гүйцэтгэх захиргааны орлогч , төлөвлөгөөний коммисын дарга, аймгийн гүйцэтгэх захиргааны дарга мөн АДХ-н тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байв. 1992 оны УИХ-ын анхны сонгуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Төсөв төрийн байгууллагын байнгын хорооны гишүүнээр ажиллаж , төсөв , банк, эдийн засгийн суурь хуулиудыг боловсруулах ажлын хэсэгт орж эрх зүйн шинэчлэл хийхэд идэвхтэй оролцсон. 1996-2000 онд УИХ-ын Тамгын газрын хяналт шалгалтын хэлтсийг толгойлж 2000-2005 онд Монгол улсын Үнэт цаасны хорооны даргаар ажиллаж байв. Эдүгээ бизнесийн салбарт хүчин зүтгэж  буй. Төр засгаас Алтан гадас одон , ардын хувьсгалын ойн медалиуд Санхүү эдийн засгийн тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнагдсан. ... Дэлгэрэнгүй...

Category: Алдартнууд | Views: 916 | Added by: batbold | Date: 2011-04-28 | Comments (0)

1950 онд Булган аймгийн МОГОД суманд төрсөн 1958-1968 онд 10-н жилийн дунд сургууль 1968-1973 онд Анагаах ухааны  дээд  сургуулийг  дүүргэж 1976 онд эх барих эмэгтэйчүүдийн мэргэжил дээшлүүлэх курс төгсжээ. 1973-1977 онд Булган аймгийн Хутаг-өндөр сумын эмнэлэгийн салбарын эрхлэгч  1973-1986 онд аймгийн нэгдсэн эмнэлэгийн эх барих эмэгтэйчүүдийн их эмчээр , 1986-1989 онд Хутаг-өндөр сумын эмнэлэгийн салбарын эрхлэгч 1989-1992 онд өлзийт хорооны нэгдсэн эмнэлэгийн ерөнхий их эмч, 1992-1998 онд МОГОД сумын их эмчийн салбарын эрхлэгчээр тус тус ажиллаж байв. Зөвхөн 1986-1996 оны хоорондох 10-н жилд 300 гаруй том жижиг хагалгаа хийж 500 шахам хүүхэд эх барьж эмчилгээний дэвшилтэд арга 3-г нэвтрүүлсэн нь үр дүнгээ өгчээ. Тэрбээр хүүхдийн тархины гэмтлийг эмчлэх хүйтэн жин , эмэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх ор хийж ашигласан байна. 1975 онд аймагтаа анх зүүний эмчилгээ нэвтрүүлэн тэр нь ардын эмчилгээний тасаг болон өргөжжээ. 1987 онд БНМАУ-ын эрүүлийг хамгаалах системийн ажил мэргэжлийн аварга болж байв. Төр засгаас МУЗН-н тэргүүний ажилтан , Эмнэлэгийн тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнагдаж  1998 онд Монгол улсын Хүний гавъяат Эмч цол хүртжээ. ... Дэлгэрэнгүй...

Category: Алдартнууд | Views: 683 | Added by: batbold | Date: 2011-04-28 | Comments (1)


Category: Видео бичлэг | Views: 638 | Added by: batbold | Date: 2011-04-28 | Comments (0)

Цэдэн-Ишийн Чинзориг нь 1955 онд Булган аймгийн МОГОД суманд төржээ. 1971 онд Булган аймгийн Могод сумын дунд сургууль, 1975 онд Улаанбаатар хотын багш нарыг бэлтгэх сургуулийг дуу хөгжмийн багш мэргэжилээр 1986 онд ЗХУ-н Уралийн хөгжмийн дээд сургуулийг хөгжмийн зохиолчийн мэргэжилээр тус тус төгсөж иржээ. Багшийн сургуулийн ангийн багш нь Төрийн хошой шагналт Ардын жүжигчин Н.Жанцанноров юм. Түүний анхны уран бүтээл нь Д.Содномдоржийн шүлгээр хийсэн "Учран золгохын ерөөл ” дуу юм. Энэ үеэс бие даасан уран бүтээлээ туурвиж эхэлсэн бөгөөд 300 гаруй дуу , найрал дуу,400 гаруй цөөхөл болон найрал хөгжим тайз дэлгэцийн бүтээл туурвисан. 1990 онд Илдэн уулын цуурай , оратори нь Азийн үилдэг бүтээлийн жагсаалтанд бичигдэж ЮНЕСКО-гийн алтан санд орсон байна. 1994 онл Дууны хорвоо дуу нь оны үилдэг бүтээлээр шалгарч Морин хуур уралдааны тэргүүн шагнал авсан. 1990 онд Монголын зохиолчдын эвлэлийн шагнал хүртжээ. 1996 онд Илдэн уулын цуурай , Тэмүүжин дуурь , Үүлэн цэнхэр хангай , Ус мөрөн олон чиг , Намрын дурсамж , Учран золгохын ерөөл , Зүүдний говь зэрэг бүтээлүүдээр Монгол Улсын Төрийн шагнал хүртэж байв. ... Дэлгэрэнгүй...
Category: Алдартнууд | Views: 4337 | Added by: batbold | Date: 2011-04-28 | Comments (3)

Түшээт хан аймгийн Бишрэлт гүний хошуу одоогын Булган аймгийн МОГОД суманд ард Магсарын анхдугаар хөвүүн болон төржээ. Амьдралын эрхээр 3-н настайдаа Амгаланбаатар хотноо амьдарч байсан Чоймболынд үрчлэгджээ. Тэрбээр өргөж авсан эцэг эхийн гар дээр өсөжөө. 1928 онд ХЗЭ-д илгээлтээр хэсэг залуусын хамт армийн нисэх ангид хувгарлагдан очжээ. Ингэснээрээ Монголын нисэхийн анхны моторчин бага мэргэжилтэн улмаар механик болсон байна. 1930 онд Төгсбуянтын хийд улаангомын хийдэд үймээн дэгдэхэд тавигдсан үүргийг сайн биелүүлсэн учир Цэргийн гавъяаны 1-р зэргийн одонгоор шагнагджээ. 1930-д оны эцсээр ЗХУ-н Оренбург хотын цэргийн техникийн сургуульд суралцан 1932 онд төгсөж нисэгчийн мэргэжил эзэмшижээ. Ингэж Монгол улсын ууган нисгэгч болов. Ингээд зүүний алдаа завхарлын улмаас гарсан лам ардын бослого гарахад байлдааны үүргээ биелүүлж Улаанбаатар ,Архангай ,Хөвсгөл,Завхан,амйгийн нутгаар агаарын шинэ зам нээж 100 гаруй удаа байлдааны нислэг хийжээ. Ялангуяа Тариат ,Цэхүүрэй гол ,Бичгэнэ гол ,Булнай нуруу зэрэг газар байрласан босогчдын бүлгийг агаараас цохих байлдааны үүргийг онцсайн биелүүлжээ. 1933 онд Нисэхийн сургуулийн отрядын даргаар томилогдсон байна. 1933 оны 6 сард "Р-5” онгоцоор Замын-үүд хүртэл тусгай ... Дэлгэрэнгүй...
Category: Алдартнууд | Views: 1860 | Added by: batbold | Date: 2011-04-28 | Comments (0)

Тус аймгийн Могод сумын Түлээ уулын зүүн хойно блэчээрийн үхэр адуу шөргөөн, зуны халуунд хонь ямаа тойрон хорж хэвтдэг хэдэн том хавтгай чулууг нутгийнхан Асгатын хөшөө гэдэг. Заримынх нь доогуур огтоно зурам нүхэлчихсэн, газраас ургасан юм шиг тэдгээр чулууны нэгэн дээр хэд хэдэн хүний дүрс ч байх. Тэдгээрийн талаар настан буурлуудын ам дамжсан таамаг яриа байдаг ч хэзээ ямар учир холбогдлоор сийлж урласныг нутаг усынхан төдийлөн ултай сайн дуулж мэдэлгүй явж иржээ.

        Хавтгайлж зассан чулуун дээр шовгор оройтой малгай өмссөн нэгэн хүн хоёр гараа урьдаа зөрүүлэн авч завилан суужээ. Баруун, зүүн талд юүдэн өмссөн хоёр хүнийг үл мэдэг урагш мэхийсэн байдлаар урласан байна. Энэ байдлыг ажиглаваас дундах хүн нь ямар нэг зүйлд итгэл дүүрэн байгаа төлөвтэй, хоёр талын хүн нь түүнд их л хүндэтгэл үзүүлж байгаа бололтой юм. Ийм байдлаар сийлсэн уг хөшөөг эртний түүх шастрын учрыг тунгаадаг эрдэмтэд Алтан тамган дархан баатрын оршуулгын хөшөө гэж тогтоожээ. Өөрөөр хэлбэл, ... Дэлгэрэнгүй...
Category: Түүх дурсгалууд | Views: 1428 | Added by: batbold | Date: 2011-04-28 | Comments (0)

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Их Хурлын дарга агсан Лхамсүрэнгийн Энэбишийн гэгээн дурсгалд зориулан нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр 3,4-р хорооллын замын уулзварт байгуулсан хөшөө дурсгалын цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн нээлт.
"Булган хөгжил-Энэбиш сан”-гаас санаачлан зохион байгуулж, бүтээн босгосон энэхүү хөшөө дурсгалын цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтэд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр, УИХ, Засгийн газрын гишүүд, нийслэл, дүүргийн төр, захиргааны байгууллагын удирдах ажилтнууд, Л.Энэбиш агсны үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд, хамтран зүтгэж явсан журмын нөхөд, хөшөө дурсгалын цогцолборыг урлан бүтээсэн уран бүтээлчид, урлаг, соёлын зүтгэлтнүүд, иргэдийн төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байлаа.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хөшөө дурсгалын цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнг нээж хэлсэн үгэндээ "Та бид шороон үхэр жилийн зуны дунд цагаан морин сарын билигт сайхан энэ өдөр төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Лхамсүрэнгийн Энэбиш агсны гэгээн дурсгалд зориулан бүтээсэн хөшөө
... Дэлгэрэнгүй...
Category: Түүх дурсгалууд | Views: 1476 | Added by: batbold | Date: 2011-04-28 | Comments (0)

Л.Энэбиш 1947 онд Булган аймгийн Могод сумын Өвөр булаг хэмээх газарт төржээ. Тэрбээр 1965 онд Улаанбаатар хотын 10 жилийн 18 дугаар дунд сургууль, 1970 онд Монгол улсын их сургууль төгсөж, барилгын сантехникийн инженерийн мэргэжил эзэмшжээ.
     Л.Энэбиш 1970-1975 онд Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны барилгын зураг төслийн товчоонд сантехникч инженер, ерөнхий инженер, даргаар, 1975- 1977 онд Улаанбаатар хотын барилга, архитектурын газрын орлогч дарга бөгөөд ерөнхий инженер, 1977-1980 онд Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны орон сууц, нийтийн үйлчилгээний хэлтсийн дарга, 1980- 1983 онд БНМАУ-аас ЗСБНХУ-д суугаа ЭСЯ-ны эдийн засгийн зөвлөхийн товчоонд мэргэжилтэн, 1983-1990 онд Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны орлогч даргаар тус тус ажиллаж байв. Л.Энэбиш 1990-1992 онд Улаанбаатар хотын АДХ-ын Тэргүүлэгчдийн дарга, АДХ-ын ажиллажээ.
      1992 оны сонгуулиар Л.Энэбиш Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, 1992 оны 10 дугаар сараас Монгол Улсын Ерөнхий сайдын орлогч, Засаг захиргааны сайд, улмаар 1993-1996 онд Монгол Улсын шадар сайдаар ажилласан юм. Монгол Улсын Ерөнхий сайдын орлогч, шадар сайдаар ажиллахдаа
... Дэлгэрэнгүй...

Category: Алдартнууд | Views: 703 | Added by: batbold | Date: 2011-04-28 | Comments (0)

Category: Видео бичлэг | Views: 788 | Added by: batbold | Date: 2011-04-28 | Comments (0)

1987 онд Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошуунд төрсөн. МОГОД сумын уугуул Баатад овогт Ажваагийн ганц хүү болон мэндэлжээ. Бага наснаас сүм хийдэд шавьлан сууж Төвдийн Лхас , Гүмбэн , Лавиран зэрэг олон газраар явж улмаар Далай лам , Ванчин Эрдэнэ нартай ойр дотно танилцаж байжээ. Тэрээр Төвдөд байхдаа шар шувталж , Япон орныг зориод Токиогийн ойролцоо Иокогама хотноо суурьшин ангийн арьс үсний пүүсийн эзэн хэмээн алдаршсан. Энэ үедээ япон төдийгүй хятад , төвд англи хэлийг идэвхтэй сурч байжээ. Эхлээд өвөрмонголд  дараа нь нутагтаа ирж тусгаар тогтгнолын төлөө хөдөлгөөнд идэвхтэй оролцсон байна. Түүний үйл ажиллагаа Чин ван Ханддоржтой няшт холбоотой байв. 1911 онд Монгол орон тусгаар тогтонолоо олж  авсаны дараа шинэ тулгар улсынхаа тагнуулын албанд хүчин зүтгэж байжээ. Хүрээнд хятад ,солонгос иргэдийн дүрээр тагнуул хийж байсан японы тагнуулчдын үйл ажиллагааг илрүүлж  1916 онд Гадаад яамны сайд Б.Цэрэндоржийн даалгавараар Японд тусгай ажлаар томилогдож байв. Нутаг буцааж ирээд нууц бүлэг хувьсгалт байгууллагын үйл ажиллагаанд оролцож хувьсгалчдын харилцааны нууц түлхүүр зохиоход гол үүрэг гүйцэтгэжээ. 1921 оны хувьсгалын дараа түүнийг МАН-н төв хорооны дэд  даргаагр сонгогдож байв. Алс дорнодын хөдөлмөрчдийн их хуралд оролцож байв. В.И.Ленинтэй уулзсан түүхт хүн. 1924 онд ЗОУ-д суух элчингээр томилогдож 1жил ажиллаад өөрийн ... Дэлгэрэнгүй...

Category: Алдартнууд | Views: 1336 | Added by: batbold | Date: 2011-04-28 | Comments (0)

« 1 2 3 4 »
Сайтын нас
Сайт маань нээгдээд
Нийт хандалт

Цаг

Дагаад дуулаарай


Цаг агаар
Зурхай
Могод сум

Хайлт
Календарь
«  5 сар 2024  »
SuMoTuWeThFrSa
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Архив
Site friends
  • Create a free website
  • Online Desktop
  • Free Online Games
  • Video Tutorials
  • All HTML Tags
  • Browser Kits
  • Copyright MyCorp © 2024
    Website builderuCoz