Menu
Мэдээний төрөл
Видео бичлэг [8]
Дуу хөгжим [0]
Алдартнууд [14]
Програм хангамж [1]
Бусад [3]
Түүх дурсгалууд [5]
Таалагдаж байна уу
Шинэ сайт маань таалагдаж байна уу?
Total of answers: 89
Статистик

Манай сүлжээнд: 1
Зочин: 1
Гишүүн: 0
Хамгийн их үзсэн
[2011-04-28]
Монгол Улсын Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Чинзориг
[2011-05-03]
Монгол улсын Төрийн шагналт зохиолч Ш.Гаадамба
[2011-05-30]
Хулжийн цэнхэр гол
[2011-04-29]
Хульжийн халуун рашаан
[2011-04-29]
Ёл хад
[2011-04-28]
ҮНЭМЛЭХҮЙ ШИЛДЭГ МОГОДЫН АЙРАГ
Сэтгэгдэл бичигч

Нэр: Guest
Сэтгэгдэл:
Login form
Main » 2011 » 4 сар » 28 » БНМАУ-ын баатар нисгэгч Ч.Шагдарсүрэн
7:34 PM
БНМАУ-ын баатар нисгэгч Ч.Шагдарсүрэн
Түшээт хан аймгийн Бишрэлт гүний хошуу одоогын Булган аймгийн МОГОД суманд ард Магсарын анхдугаар хөвүүн болон төржээ. Амьдралын эрхээр 3-н настайдаа Амгаланбаатар хотноо амьдарч байсан Чоймболынд үрчлэгджээ. Тэрбээр өргөж авсан эцэг эхийн гар дээр өсөжөө. 1928 онд ХЗЭ-д илгээлтээр хэсэг залуусын хамт армийн нисэх ангид хувгарлагдан очжээ. Ингэснээрээ Монголын нисэхийн анхны моторчин бага мэргэжилтэн улмаар механик болсон байна. 1930 онд Төгсбуянтын хийд улаангомын хийдэд үймээн дэгдэхэд тавигдсан үүргийг сайн биелүүлсэн учир Цэргийн гавъяаны 1-р зэргийн одонгоор шагнагджээ. 1930-д оны эцсээр ЗХУ-н Оренбург хотын цэргийн техникийн сургуульд суралцан 1932 онд төгсөж нисэгчийн мэргэжил эзэмшижээ. Ингэж Монгол улсын ууган нисгэгч болов. Ингээд зүүний алдаа завхарлын улмаас гарсан лам ардын бослого гарахад байлдааны үүргээ биелүүлж Улаанбаатар ,Архангай ,Хөвсгөл,Завхан,амйгийн нутгаар агаарын шинэ зам нээж 100 гаруй удаа байлдааны нислэг хийжээ. Ялангуяа Тариат ,Цэхүүрэй гол ,Бичгэнэ гол ,Булнай нуруу зэрэг газар байрласан босогчдын бүлгийг агаараас цохих байлдааны үүргийг онцсайн биелүүлжээ. 1933 онд Нисэхийн сургуулийн отрядын даргаар томилогдсон байна. 1933 оны 6 сард "Р-5” онгоцоор Замын-үүд хүртэл тусгай үүргийн анхны нислэгийг хийж агаарын шинэ зам нээсэн байна. Мөн оны 10-р сард Дорнод аймгийн Хуит сумаас хэсэг хүмүүс адуу хулгайлж хил гаргахыг завдсаныг Р-1 онгоцоор агаараас тагнан илрүүлж дээрэмчдийг баривчлан дээд командлалаас өгсөн үүргийг онцсайн биелүүлжээ. Нисэхийн сургуулийг байгуулж анхнй захирлаар нь Ч.Шагдарсүрэн томилогдож байжээ. 1934 онд Ховд,Булган ,Цэцэг,Үеэнч зэрэш нутгаар үймээн дэгдээсэн Хасгийн ба шинжааны дээрэмчдийг бут цохиход 5000 гаруй км 31-н удаагийн нислэг үйлдэж тавигдсан үүргийг сайн биелүүлж Цэргийн гавъяаны 2-р одонгоор шагнагджээ. Мөн К-5 Сталь-3 шинэ онгоц ирэхэд анхны нислэгийг үйлдэж байжээ. 1936 онд Япончууд Тамсагбулагын чиглэлээр хүчтэй довтолход онцгой гавъяа байгуулж "Улсын эрхэм нисгэгч” цол хүртэж байжээ. Байлдааны гавъяаны одонгоор 3-н удаа шагнуулж ээ. 1936 оны 4 –р сарын 20-ний өдрийн тушаалаар түүнд бригад командлан захирагч (хошууч генеральлтай дүйцэхүйц ) цол олгов. 1937 оны 8-р сард Монгол ардын хувьсгалт цэргийн Нисэх хүчний хэрэг эрхлэх газрыг байгуулж нисэх хүчний анхны командлагчаар томилсон байна. Тэрбээр 1935 онд Улсын Бага Хурлын гишүүн ,МХЗЭ-ийн Төм хорооны бүгд хурлын гишүүнээр тус тус сонгогджээ. Түүний эхнэр Ичинхорлоо нь Монголын анхны эмэгтэй нисгэгч юм. Ч.Шагдарсүрэн нь 1937 онд хилс хэргээр баримчлагдан цаазлагдсан байна. Ч.Шагдарсүрэнийн эх орон ард түмнийхээ өмнө байгуулсан гавъяаг үнэлж 1965 онд Монгол Улсын Нисэх Хүчний 40-н жилийн ойгоор БНМАУ-ын баатар цолоор нэхэн шагнажээ. Монголын анхны НИСГЭГЧ зоригт шонхор байсан юм. 
Category: Алдартнууд | Views: 1858 | Added by: batbold | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Сайтын нас
Сайт маань нээгдээд
Нийт хандалт

Цаг

Дагаад дуулаарай


Цаг агаар
Зурхай
Могод сум

Хайлт
Календарь
«  4 сар 2011  »
SuMoTuWeThFrSa
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Архив
Site friends
  • Create a free website
  • Online Desktop
  • Free Online Games
  • Video Tutorials
  • All HTML Tags
  • Browser Kits
  • Copyright MyCorp © 2024
    Website builderuCoz