Menu
Мэдээний төрөл
Видео бичлэг [8]
Дуу хөгжим [0]
Алдартнууд [14]
Програм хангамж [1]
Бусад [3]
Түүх дурсгалууд [5]
Таалагдаж байна уу
Шинэ сайт маань таалагдаж байна уу?
Total of answers: 89
Статистик

Манай сүлжээнд: 1
Зочин: 1
Гишүүн: 0
Хамгийн их үзсэн
[2011-04-28]
Монгол Улсын Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Чинзориг
[2011-05-03]
Монгол улсын Төрийн шагналт зохиолч Ш.Гаадамба
[2011-05-30]
Хулжийн цэнхэр гол
[2011-04-29]
Хульжийн халуун рашаан
[2011-04-29]
Ёл хад
[2011-04-28]
ҮНЭМЛЭХҮЙ ШИЛДЭГ МОГОДЫН АЙРАГ
Сэтгэгдэл бичигч

Нэр: Guest
Сэтгэгдэл:
Login form
Main » 2011 » 4 сар » 28 » Хөл асгатын хөшөө
7:31 PM
Хөл асгатын хөшөө
Тус аймгийн Могод сумын Түлээ уулын зүүн хойно блэчээрийн үхэр адуу шөргөөн, зуны халуунд хонь ямаа тойрон хорж хэвтдэг хэдэн том хавтгай чулууг нутгийнхан Асгатын хөшөө гэдэг. Заримынх нь доогуур огтоно зурам нүхэлчихсэн, газраас ургасан юм шиг тэдгээр чулууны нэгэн дээр хэд хэдэн хүний дүрс ч байх. Тэдгээрийн талаар настан буурлуудын ам дамжсан таамаг яриа байдаг ч хэзээ ямар учир холбогдлоор сийлж урласныг нутаг усынхан төдийлөн ултай сайн дуулж мэдэлгүй явж иржээ.

        Хавтгайлж зассан чулуун дээр шовгор оройтой малгай өмссөн нэгэн хүн хоёр гараа урьдаа зөрүүлэн авч завилан суужээ. Баруун, зүүн талд юүдэн өмссөн хоёр хүнийг үл мэдэг урагш мэхийсэн байдлаар урласан байна. Энэ байдлыг ажиглаваас дундах хүн нь ямар нэг зүйлд итгэл дүүрэн байгаа төлөвтэй, хоёр талын хүн нь түүнд их л хүндэтгэл үзүүлж байгаа бололтой юм. Ийм байдлаар сийлсэн уг хөшөөг эртний түүх шастрын учрыг тунгаадаг эрдэмтэд Алтан тамган дархан баатрын оршуулгын хөшөө гэж тогтоожээ. Өөрөөр хэлбэл, Түрэг улсын алба татвар хураагч төрийн дээд албаны нэгэн хүнд зориулан түүний дүү Күль Түдүн Техеш гэгч босгожээ гэж үзсэн байна. "Дархан” гэдэг цолтой байсны учир нь эрх тушаалын тэмдэг болгож алтан зэв авч явах учир ийнхүү "Алтан тамган дархан” гэдэг цол хэргэмийг хүртжээ. Хөшөөг 1893 онд Оросын эрдэмтэн Н.П.Левин олж өрнө дахины Түрэг судлаачдын анхааралд хүргэсэн гэдэг бөгөөд шинжлэх ухааны судалгааны эргэлтэд оруулахад нэрт эрдэмтэн В.В.Радлов онцгой үүрэг гүйцэтгэж байсан ажээ.
       Энэ хөшөөг Үндэсний таварын ерөнхий газар, аймгийн татварын хэлтсээс эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран 2005 оноос түүхийн тодруулга судалгаа хийж улсын хамгаалалтад авсан юм. Энэ дагуу Булган аймгийн Могод сумын төвөөс урагш 30 орчимд 2 дугаар баг дахь нутгийнхны Асгатын хөшөө буюу Тїрэг улсын їед албан татвар гувчуурыг хурааж байсан хїнд зориулсан хөшөө одоо хашаа хамгаалалтай болоод байна
Category: Түүх дурсгалууд | Views: 1425 | Added by: batbold | Rating: 5.0/1
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Сайтын нас
Сайт маань нээгдээд
Нийт хандалт

Цаг

Дагаад дуулаарай


Цаг агаар
Зурхай
Могод сум

Хайлт
Календарь
«  4 сар 2011  »
SuMoTuWeThFrSa
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Архив
Site friends
  • Create a free website
  • Online Desktop
  • Free Online Games
  • Video Tutorials
  • All HTML Tags
  • Browser Kits
  • Copyright MyCorp © 2024
    Website builderuCoz