Menu
Мэдээний төрөл
Видео бичлэг [8]
Дуу хөгжим [0]
Алдартнууд [14]
Програм хангамж [1]
Бусад [3]
Түүх дурсгалууд [5]
Таалагдаж байна уу
Шинэ сайт маань таалагдаж байна уу?
Total of answers: 89
Статистик

Манай сүлжээнд: 1
Зочин: 1
Гишүүн: 0
Хамгийн их үзсэн
[2011-04-28]
Монгол Улсын Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Чинзориг
[2011-05-03]
Монгол улсын Төрийн шагналт зохиолч Ш.Гаадамба
[2011-05-30]
Хулжийн цэнхэр гол
[2011-04-29]
Хульжийн халуун рашаан
[2011-04-29]
Ёл хад
[2011-04-28]
ҮНЭМЛЭХҮЙ ШИЛДЭГ МОГОДЫН АЙРАГ
Сэтгэгдэл бичигч

Нэр: Guest
Сэтгэгдэл:
Login form
Main » Алдартнууд
Түшээт хан аймгийн Бишрэлт гүний хошуу одоогын Булган аймгийн МОГОД суманд ард Магсарын анхдугаар хөвүүн болон төржээ. Амьдралын эрхээр 3-н настайдаа Амгаланбаатар хотноо амьдарч байсан Чоймболынд үрчлэгджээ. Тэрбээр өргөж авсан эцэг эхийн гар дээр өсөжөө. 1928 онд ХЗЭ-д илгээлтээр хэсэг залуусын хамт армийн нисэх ангид хувгарлагдан очжээ. Ингэснээрээ Монголын нисэхийн анхны моторчин бага мэргэжилтэн улмаар механик болсон байна. 1930 онд Төгсбуянтын хийд улаангомын хийдэд үймээн дэгдэхэд тавигдсан үүргийг сайн биелүүлсэн учир Цэргийн гавъяаны 1-р зэргийн одонгоор шагнагджээ. 1930-д оны эцсээр ЗХУ-н Оренбург хотын цэргийн техникийн сургуульд суралцан 1932 онд төгсөж нисэгчийн мэргэжил эзэмшижээ. Ингэж Монгол улсын ууган нисгэгч болов. Ингээд зүүний алдаа завхарлын улмаас гарсан лам ардын бослого гарахад байлдааны үүргээ биелүүлж Улаанбаатар ,Архангай ,Хөвсгөл,Завхан,амйгийн нутгаар агаарын шинэ зам нээж 100 гаруй удаа байлдааны нислэг хийжээ. Ялангуяа Тариат ,Цэхүүрэй гол ,Бичгэнэ гол ,Булнай нуруу зэрэг газар байрласан босогчдын бүлгийг агаараас цохих байлдааны үүргийг онцсайн биелүүлжээ. 1933 онд Нисэхийн сургуулийн отрядын даргаар томилогдсон байна. 1933 оны 6 сард "Р-5” онгоцоор Замын-үүд хүртэл тусгай ... Дэлгэрэнгүй...
Category: Алдартнууд | Views: 1855 | Added by: batbold | Date: 2011-04-28 | Comments (0)

Л.Энэбиш 1947 онд Булган аймгийн Могод сумын Өвөр булаг хэмээх газарт төржээ. Тэрбээр 1965 онд Улаанбаатар хотын 10 жилийн 18 дугаар дунд сургууль, 1970 онд Монгол улсын их сургууль төгсөж, барилгын сантехникийн инженерийн мэргэжил эзэмшжээ.
     Л.Энэбиш 1970-1975 онд Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны барилгын зураг төслийн товчоонд сантехникч инженер, ерөнхий инженер, даргаар, 1975- 1977 онд Улаанбаатар хотын барилга, архитектурын газрын орлогч дарга бөгөөд ерөнхий инженер, 1977-1980 онд Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны орон сууц, нийтийн үйлчилгээний хэлтсийн дарга, 1980- 1983 онд БНМАУ-аас ЗСБНХУ-д суугаа ЭСЯ-ны эдийн засгийн зөвлөхийн товчоонд мэргэжилтэн, 1983-1990 онд Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны орлогч даргаар тус тус ажиллаж байв. Л.Энэбиш 1990-1992 онд Улаанбаатар хотын АДХ-ын Тэргүүлэгчдийн дарга, АДХ-ын ажиллажээ.
      1992 оны сонгуулиар Л.Энэбиш Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, 1992 оны 10 дугаар сараас Монгол Улсын Ерөнхий сайдын орлогч, Засаг захиргааны сайд, улмаар 1993-1996 онд Монгол Улсын шадар сайдаар ажилласан юм. Монгол Улсын Ерөнхий сайдын орлогч, шадар сайдаар ажиллахдаа
... Дэлгэрэнгүй...

Category: Алдартнууд | Views: 702 | Added by: batbold | Date: 2011-04-28 | Comments (0)

1987 онд Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошуунд төрсөн. МОГОД сумын уугуул Баатад овогт Ажваагийн ганц хүү болон мэндэлжээ. Бага наснаас сүм хийдэд шавьлан сууж Төвдийн Лхас , Гүмбэн , Лавиран зэрэг олон газраар явж улмаар Далай лам , Ванчин Эрдэнэ нартай ойр дотно танилцаж байжээ. Тэрээр Төвдөд байхдаа шар шувталж , Япон орныг зориод Токиогийн ойролцоо Иокогама хотноо суурьшин ангийн арьс үсний пүүсийн эзэн хэмээн алдаршсан. Энэ үедээ япон төдийгүй хятад , төвд англи хэлийг идэвхтэй сурч байжээ. Эхлээд өвөрмонголд  дараа нь нутагтаа ирж тусгаар тогтгнолын төлөө хөдөлгөөнд идэвхтэй оролцсон байна. Түүний үйл ажиллагаа Чин ван Ханддоржтой няшт холбоотой байв. 1911 онд Монгол орон тусгаар тогтонолоо олж  авсаны дараа шинэ тулгар улсынхаа тагнуулын албанд хүчин зүтгэж байжээ. Хүрээнд хятад ,солонгос иргэдийн дүрээр тагнуул хийж байсан японы тагнуулчдын үйл ажиллагааг илрүүлж  1916 онд Гадаад яамны сайд Б.Цэрэндоржийн даалгавараар Японд тусгай ажлаар томилогдож байв. Нутаг буцааж ирээд нууц бүлэг хувьсгалт байгууллагын үйл ажиллагаанд оролцож хувьсгалчдын харилцааны нууц түлхүүр зохиоход гол үүрэг гүйцэтгэжээ. 1921 оны хувьсгалын дараа түүнийг МАН-н төв хорооны дэд  даргаагр сонгогдож байв. Алс дорнодын хөдөлмөрчдийн их хуралд оролцож байв. В.И.Ленинтэй уулзсан түүхт хүн. 1924 онд ЗОУ-д суух элчингээр томилогдож 1жил ажиллаад өөрийн ... Дэлгэрэнгүй...

Category: Алдартнууд | Views: 1335 | Added by: batbold | Date: 2011-04-28 | Comments (0)

Сундуй гүн (1895-1937) МОГОД сум . Баруун гүний хошуу угсаа залгамжилсан сүүлчийн ноён. Монголын эрийн гурван наадам онцгой сонирхдог , гарамгай оролцдог , ялангуяа , сур шагайн харваанд  гарамгай мэргэн байжээ. 1920 оны 2-р сард Барон Унгерн Нийслэл хүрээг эзлээд Сундуй гүн Ардын хувьсгалын талд орж Барон Унгернийг баривчлан авч ЗХУ-д тушаасан онцгой гавъятан билээ. Чин ван Ханддорж түүнийг ирвэгтэй эр хүн гэж үнэлсэн байдаг. 1921 оны Үндэсний Ардчилсан хувьсгалын дараа шинэ төрийн албанд зүтгэж байв. Сүүлдээ нутагтаа эгэл амьдралын мөр хөөж байгаад хан хорвоогоос хальсан байна. Нутгийхан нь эдүгээ хүртэл түүнийг хүндэтгэн дурсаж ярьдаг. ... Дэлгэрэнгүй...

Category: Алдартнууд | Views: 1062 | Added by: batbold | Date: 2011-04-28 | Comments (0)

« 1 2
Сайтын нас
Сайт маань нээгдээд
Нийт хандалт

Цаг

Дагаад дуулаарай


Цаг агаар
Зурхай
Могод сум

Хайлт
Календарь
«  4 сар 2024  »
SuMoTuWeThFrSa
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Архив
Site friends
  • Create a free website
  • Online Desktop
  • Free Online Games
  • Video Tutorials
  • All HTML Tags
  • Browser Kits
  • Copyright MyCorp © 2024
    Website builderuCoz